Амтат салат

Twitter Print
2017 оны 04-р сар 07-нд 14:18 цагт
Мэдээний зураг,

Айл бүрийн хөргөгчинд байж л байдаг орц материалуудыг ашиглан хоромхон зуур амтат салат хийж сурмаар байна уу? Тэгвэл доорх жор танд хэрэг болох болно.

Лууван, өргөст хэмх, даршилсан өргөст хэмх, хиамыг угааж, цэвэрлээд урт нарийн хэрчинэ. Ногоон вандуй болон эрдэнэ шишийг жигнэж хөргөнө. Эсвэл лаазалсан вандуй, эрдэнэ шиш хэрэглэж болно. Утсан хиам сонговол илүү сайхан амттай болно.

Бүгдийг нэгэн саванд хольж хийгээд майонез хийж сайтар хутгана. Мөн жижиглэн хэрчсэн сонгино эсвэл ногоон сонгино, давс, хар перцээр амтлаж хутгана. Ингээд л амтат салат бэлэн боллоо.

www.1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.