Кливлэнд Кавалиерс дорнод бүсийн тэргүүн байрыг эргүүлэн авлаа

2017 оны 04-р сар 06-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-д болсон хамгийн сонирхолтой тоглолт бол өрнөд бүсийг тэргүүлж буй Кливлэнд Кавалиерс болон Бостон Сэлтикс нарын тоглолт байлаа. Хоёр баг хоёулаа 50-27 гэсэн амжилттай улирлыг үргэлжлүүлж байсан бөгөөд өнөөдөр ялалт байгуулсан баг дорнод бүсийн 1-р байранд бичигдэх тоглолт байсан юм.

Тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн ч Бостон Сэлтикс талбай дээрээ 114-91-ээр хожигдож бүсийн 2-р байранд бичигдэж эхэллээ. Тус тоглолтод Леброн Жэймс 36 оноо, 6 оновчтой дамжуулалт, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Сэлтиксээс Айсайа Томас 26 оноо, 6 оновчтой дамжуулалт, 4 самбар авч багаа тэргүүлсэн байна.

Ийнхүү Кливлэнд Кавалиерс дорнод бүсийн 1-р байранд бичигдэж эхэлсэн бөгөөд Плэй-оффд өөрийн талбай дээрээ нэг тоглолт илүү хийх давуу талтай болж байна. Улирал дуусахад 1 сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд дорнод бүсийг тэргүүлж буй энэхүү хоёр баг зүүн бүсийн аваргын төлөө гарч ирэх хамгийн өндөр магадлалтай багууд юм. 

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.