Өнөөдөр АН-ын 27 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

2017 оны 04-р сар 08-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан нам улсын дээд шүүхэд 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр бүртгүүлэх хүсэлтээ анхлан гаргаж байсан түүхтэй. Уг өдрийг Ардчилсан нам анх байгуулагдсан өдөр хэмээн нэрийдэж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ өдөр олон арга хэмжээ зохион байгуулагддагын нэг нь Ардчилсан нам байгуулагдсаны ойн баярын бөхийн барилдаан юм.

Энэ жилийн Ардчилсан намын 27 жилийн ойг тохиолдуулж энэ сарын 8-ны өдөр Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.

Хүчит 224 бөх барилдахаас түрүү бөхийн 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая, шөвгийн дөрөвт багтсаг бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал хүртэх ажээ.

Мөн Дархан аварга Х.Баянмөнхийн "Монгол бөхийн ов мэх" гурван боть номын нээлт болж, аварга шинэ номын дээжээсээ бэлэг барих аж. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.