Нярайн батга гэж юу вэ

Twitter Print
2019 оны 04-р сар 05-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Нярайн батга нь ихэвчлэн хацар, дух, эрүү орчимд гардаг ба зургаан сартайгаас 3 нас хүртэл үргэлжилдэг. Эрэгтэй хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог бөгөөд энэ нь хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр илэрч болно. Ихэнх хүүхдүүдэд аажимдаа хэдэн сарын дотор арилдаг. Батга нь хар, цагаан батга, зарим нь үрэвсэж, идээлж болдог мөн зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг байна.

Нярайд яагаад батга үүсдэг вэ?

-Шалтгаан тодорхойгүй.

-Удамшлын гаралтай байж болно гэж үздэг.

Зарим хүүхдэд ээжээс нь дамжсан илүүдэл тестостерон болон бусад эр бэлгийн даавартай холбоотой гэж үздэг. Батга нь бэлгийн бойжилтын өмнөх нас болох 2-6 насанд ховор тохиолдох ба энэ насанд эр бэлгийн дааврын түвшин хэвийн хэмжээнээс их байвал  эршүүд шинжтэй болох нөхцөл болдог. 

Өөрөөр хэлбэл:

-биеэрээ үсэрхэг

-гаж өсөлт

-бэлэг эрхтэний болон хөхний хөгжил

-биеийн үнэр  г.м.

Батгатай хүүхдүүдийн дааврын өөрчлөлт бөөрний дээд булчирхайн төарөлхийн гиперплази /хэт ургалт/, Кушингийн өвчин, 21-гидрооксилаза ферментийн дутмагшил, бэлгийн бойжилт хэт эрт эхлэх, эр бэлгийн даавар ялгаруулагч хавдар, зарим төрлийн эмийн бодисууд нөлөөлсөн байж болно.

Шинжилгээ шаардлагатай юу?

Ихэнх хүүхдүүдэд шинжилгээ өгөх шаардлагагүй. Том хүүхдүүдэд, хэрвээ эрших шинж илэрвэл шаардлагатай.

Ямар үр дагавартай вэ?

Хүнд хэлбэрийн нярайн батганы үед арилахгүй сорви тогтдог. Мөн өсвөр насандаа ч хүнд, хэцүү батга үүсэх хандлагатай байдаг.

Ямар эмчилгээ хийх вэ?

1.Ихэвчлэн хэсэг газарт бензойл пероксид /benzoyl peroxide 2,5%/, эритромициний гель түрхэнэ.
2.Хүнд хэлбэрийн үед уухаар антибиотек /эритромицин, trimethoprim /триметоприм/, шаардлагатай бол изотретинойн хэрэглэж болно.

Анхаарах: Терациклинийг бага насны хүүхдэд хэрэглэх ёсгүй. Учир нь шүдийг шарлуулж гэмтээн арилшгүй толбо тогтоодог.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.145) 2019-04-06 00:03
      • 0
      • 0

      Hevliid baih yavtsad eh ni chihriig hetruulen hereglesnees uudeltei. Zov hoollovol dorhnoo saijirna.

      Хариулах