Эрдоган: Алан хядагчдын бүслэн авсан өөр хот, суурин газруудыг бид чөлөөлнө

Twitter Print
2017 оны 04-р сар 04-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Сири дэх цэргийн ажиллагаа шинээр үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ. Туркийн эрх баригчид сүүлийн долоон сарын хугацаанд Сирийн хойд нутагт “Евфратын бамбай” цэргийн ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт "амжилттай" дуусгавар болсон талаар мэдээлсэн.

Тэгвэл дахин шинээр цэргийн ажиллагаа явуулах гэж байгаа бөгөөд Туркийн цэргүүд Сириэс гарахгүй боллоо.“Исламын улс” алан хядах бүлэглэлийг хилийн бүсээс хөөн гаргаж, Курдын босогчдын давшилтыг зогсоохын тулд Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн оны наймдугаар сараас цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Харин энэ удаад шинээр явуулах цэргийн ажиллагаа өөр нэртэй байх бөгөөд энэ талаар Ерөнхийлөгч Эрдоган "Алан хядагчдын бүслэн авсан өөр хот, суурин газруудыг бид чөлөөлнө. Турк үндэстний хавар хэт даврагчдын хувьд хар дарсан зүүд мэт болно хэмээн найдаж байна" гэжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.