Хөл, өгзөг, бэлхүүс галбиржуулах хялбар 12 дасгал

Twitter Print
2018 оны 06-р сар 28-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Фитнессээр хичээллэдэг хүн бүрийн мэдэх суулт бол хөл, өгзгийг хамгийн ихээр ажиллуулдаг дасгал юм. Эдгээр 12 төрлийн суултын дасгалыг хийснээр хөл, өгзөг, бэлхүүсээ нэгэн зэрэг хөгжүүлж, галбиржуулах боломжтой юм. 

Энэхүү дасгалуудын давуу тал нь заавал фитнессд очиж цаг заваа үрэх шаардлагагүй, гэртээ ч хийж болох дасгалууд бөгөөд өдөр бүр 15 минут зарцуулахад л хангалттай юм. 

1. Ердийн суулт

Нэгдүгээрт, энгийн суултаар эхэлье.

2. Хойшоо жийлттэй суулт

Хөлөө хойш нь жийх нь өгзгийг халааж эхэлнэ.

3. Сумо суулт

Энэхүү суулт нь өгзгөөс гадна бүх биеийн булчинг ажиллуулна.

4. Гарын ажиллагаатай хослуулсан сумо суулт

Энэхүү дасгал нь кардиог суулттай хослуулна.

5. Харвинг арилгах суулт

Энэхүү дасгалыг хийснээр харвин арилж бэлхүүс нарийсна.

6. Үсрэлттэй суулт

Суултыг ингэж хийснээр гарын булчингууд ажиллаж эхэлнэ.

7. Хоёр хөлөө нийлүүлсэн суулт

Энэ нь Пистол суултын бие халаалт дасгал юм.

8. Pistol Squats

Анх хийж байгаа тохиолдолд юмнаас түшиж болно.

9. Цомцгор суулт

Энэхүү дасгал нь олон булчинг зэрэг ажиллуулна.

 

10. Хайчин суулт

Энэхүү дасгал нь хөл, гуя, өгзөгийг нэгэн зэрэг чангалах дасгал юм.

11. Хажуу тийш гишгэлттэй суулт

Өгзгийг хамгийн ихээр ажиллуулдаг дасгал.

12. Поп суулт

Энэхүү дасгал нь өмнөх дасгалуудыг хийх үед чангарсан булчинг суллахын зэрэгцээ кардио дасгал болж өгнө. 

Нэг долоо хоногийн төлөвлөгөө :

1. Ердийн суулт — 10 удаа.
Хойшоо жийлттэй суулт — Хөл бүрт 5 удаа.
Дасгалыг давтах.

2. Сумо суулт — 10 удаа.
Гарын ажиллагаатай хослуулсан сумо суулт — 10 удаа.
Дасгалыг давтах.

3. Харвинг арилгах суулт — Хөл бүрт 5 удаа.
Үсрэлттэй суулт — 10 удаа.
Дасгалыг давтах.

4. Хоёр хөлөө нийлүүлсэн суулт — 10 удаа.
Пистол суулт — Хөл бүрт 5 удаа.
Дасгалыг давтах.

5. Цомцгор суулт — Хөл бүрт 5 удаа.
Хайчин суулт — Хөл бүрт 5 удаа.
Дасгалыг давтах.

6. Хажуу тийш гишгэлттэй суулт — Хөл бүрт 5 удаа.
Поп суулт — 10 удаа.
Дасгалыг давтах

7. Сумо суулт — 10 удаа.
Харвинг арилгах суулт — Хөл бүрт 5 удаа.
Дасгалыг давтах. 

​Эх сурвалж: Bright side

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.