Хойд Каролайна Тар Хийлс NCAA-ийн аварга боллоо

Twitter Print
2017 оны 04-р сар 04-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын их сургууль хоорондын лиг болох NCAA-ийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Нийт оролцсон 64 багаас шигшигдэж финалд гарч ирсэн Гонзага Буллдогс болон Хойд Каролайна Тар Хийлс нар өнөөдөр тоглосон билээ.

2016 оны NCAA-ийн финалд Виллановад хожигдол амссан Тар Хийлс өнөөдөр мөн финалд шалгарч Буллдогсыг 71-65-аар буулгаж авснаар 2017 оны NCAA-ийн аварга баг боллоо. Тус тоглолтод Жоэл Бэрри II 22 оноо, 6 оновчтой дамжуулалт, 3 самбар авч багаа тэргүүлсэн байна.

Хойд Каролайна Тар Хийлс багийн хувьд ийнхүү 11 удаа NCAA-ийн финалд шалгарч 6 удаа аварга болж буй юм.

Онцлоход, алдарт Майкл Жордан Хойд Каролайнагийн их сургуульд сурч байсан бөгөөд 1982 онд тус сургуульдаа аварга авчирч байсан юм. 

Эх сурвалж: NCAA

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.