2017 оны 04-р сар 03-нд 18:08 цагт

Сөүлд нээгдсэн Lotte World цамхаг 555 метр өндөр

Өчигдөр буюу 4-р сарын 2-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотод дэлхийн 5 дахь өндөр барилга “Lotte World Tower” нээлтээ хийлээ. Тус цамхаг нь 123 давхар, 554.5 метр өндөртэй бөгөөд Хан мөрний эрэгт сүндэрлэн босчээ. Оффис, люкс орон сууц, 7 одтой зочид буудал бүхий “Lotte World Tower”-ийг 7 жил чанд нарийн төлөвлөн барьсан байна.

Дэлхийн бусад томоохон цамхгаас ялгарах онцлог шинж чанаруудыг дурдвал:

-Дэлхийн хамгийн хурдан лифттэй. 1-р давхраас хамгийн дээд давхарт нэг минутын дотор зорчиж болох юм.

-Цамхгийн 85-р давхарт дэлхийн хамгийн өндөрт байрлах усан бассейнтай

-2,000 хүний багтаамжтай концертын танхимтай

-Нарны зайн хураагуур, салхин турбин болон ус цуглуулах системийг цогц байдлаар шийдсэн нь байгальд ээлтэй юм.

-БНСУ-ын түүх, соёлын хэв маягтай хослуулсан архитектурын шийдэлтэй.

-Аквариум, кино театр, хоолны газрууд гээд бүхий л төрлийн үйлчилгээний газрууд ажиллуулах аж.

2015 оны 12-р сард барилга угсралтын ажил нь дууссан “Lotte World Tower” ийнхүү нээлтээ хийсэн байна.

Нээлтийн ёслолын үеэр цамхгийн эргэн тойрны 750 хэсгээс нийтдээ 30,000 ширхэг өнгө өнгийн салютыг 30 минутын турш буудуулсан байна. Тус нээлтийн ёслолд буудуулсан салютад нийт 4 тэрбум вон буюу 8.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Дэлхийн хамгийн өндөр 5 барилга

1. Бүрж Калифа- 828 метр (Арабын нэгдсэн Эмират)

2. Шанхай Тауэр- 632 метр (БНХАУ)

3. Абраж Аль-байт- 601 метр (Саудын Араб)

4. Пинань Файнанс Центр- 600 метр (БНХАУ)

5. Лотте Уорлд Тауэр- 554.5 метр (БНСУ)

Эх сурвалж: The Irish Sun

Орчуулсан М.Билгүүн, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.