Д.Оюунхорол: Монгол болон Турк улсууд нь өвөг дээдэс, гарал үүсэл нэг түүхэн уламжлалт харилцаатай

Twitter Print
2017 оны 04-р сар 03-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалтай уулзан, хоёр орны байгаль орчны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Элчин сайд Ахмет Язал уулзалтын эхэнд сайд Д.Оюунхоролд хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэн, Монгол Улсын үзэсгэлэнт сайхан байгаль, хүн ардынх нь элэгсэг зан сайхан сэтгэгдэл төрүүлснийг онцоллоо. Мөн тэрбээр, манай хоёр улс эртнээс гүн гүнзгий харилцаатай ирсэн. Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцааг шинэ төвшинд гаргахыг хүсч байгаагаа илэрхийлэв. Түрэгийн гурван хаанд зүтгэн мэргэн цолтойгоор зөвлөх хийж явсан Тоньюкукын гэрэлт хөшөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт  уулын баруун хойно бий. Энэхүү газарт бүтээн байгуулалт хийх ажил эхэлснийг Элчин сайд Ахмет Язал дурьдлаа.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Танд манай улс сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа гэж найдаж байна. Гадаад харилцааны салбарт 25 жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан таныг манай улсад Элчин сайдаар томилсонд туйлын баяртай байна. Монгол болон Турк улсууд нь өвөг дээдэс, гарал үүсэл нэг түүхэн уламжлалт харилцаатай. Дипломат харилцаа тогтоогоод 48 жилийн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа найрсаг сайхан өрнөж ирсэн ба үр бүтээлтэй олон ажлыг хамтран хэрэгжүүлсэн. Цаашид ч хоёр орны хооронд түншлэлийн харилцаа улам бэхжиж илүү ихийг бүтээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.

Монгол-Туркийн Засгийн газар хоорондын байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт БОАЖЯ, ГХЯ-аар дамжуулан саналуудаа тусган явуулсан. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлаар хамтарч ажиллахыг энэ үеэр хүссэн юм. Тухайлбал, гэр хорооллын айлуудыг өвлийн улиралд халаагуураар хангах, ойн хортон, шавьжтай тэмцэх, өвчлөлийг бууруулах, ойжуулах тал дээр Туркээс арга зүйн зөвлөгөө авах тухай саналаа боловсруулах, био 00-ийг Турк улсаас оруулж ирэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах, ан агнуурын менежментийг сайжруулах, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллахыг хүсч буйгаа хэлсэн.

Элчин сайд Ахмет Язал БОАЖ-ын сайдын саналыг дэмжин, тулгамдаж буй асуудлаар холбогдох байгууллагуудыг хамтарч ажиллахыг дэмжихээ илэрхийллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mnbv

      (88.117.94.129) 2017-04-04 01:57
      • 0
      • 0

      turkuudtei hezee ah duu boloov odoo europ iig har ed bol muu ulsuud

      Хариулах