Өдөр тутам хэрэглэдэг ч бидний мэддэггүй 6 зүйл

Twitter Print
2017 оны 07-р сар 13-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Өдөр тутам хэрэглэдэг ч бид ямар учиртайг нь тэр бүр анзаарч сонирхдоггүй олон зүйл байдаг. гэтэл аливаа зүйлийг үйлдвэрлэгч сайтар бодож, аль нэг зорилготойгоор зориуд хийсэн байдаг. Гэсэн ч мэддэггүй зүйлээ одоо мэдээд авахад юуны буруу байх вэ. 

1. Малгайны орой дээрх хөвсгөр бөмбөлөг. 

Хүйтний улиралд хүүхэд залуучуудаас өгсүүлээд энэ загварын малгайг хаа сайгүй л өмсдөг. Гэсэн ч энэхүү хөвсгөр бөмбөлөгийг загвар, чимэглэл гэж үзэж, зарим нь бүр илүүц гээд авч хаях нь бий. Гэтэл энэ ийм учиртай байж. Дээр үед Франц цэргүүд усан онгоцныхоо жижиг өрөөнүүдэд толгойгоо цохихоос сэргийлж зөөлөвч маягаар малгайн дээрээ хөвсгөр бөмбөлөг оёулдаг байж. Усан цэргүүдийн энэ малгайг хүүхэд залуучууд сонирхон өмсөх болсныг анзаарсан загвар зохион бүтээгчид даруй өнгө өнгийн эрэгтэй, эмэгтэй малгай хийж худалдаанд гаргах болсноор анх Европод ихэд дэлгэрчээ. Улмаар бүх улс орнуудад өмсөх болж одоо ч загварын ертөнцөд байсаар байна.

2. Иштэй чихрийн модон дээрх нүх.

Энэ нүхийг чихрээ идэж дуусахдаа хардаг тул хүүхдүүд ихэвчлэн шүгэлдэж үзэх нь бий. Зарим хүмүүс энэ нүхийг хахаx аюулаас сэргийлдэг гэж боддог. Гэтэл энэ нь тэс өөр зориулалттай аж. Энэ нүх чихрийг идэж дуустал ишнээс салж унагахгүй байх зориулалттай нэг ёсны дэгээний үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Учир нь чихрийг цутгахад энэ нүх рүү чихэр орсноор тийм ч амар ишнээсээ салж унахгүй, илүү сайн тогтоцтой болох ёстой аж.

3. Шинэ хувцас дагалдан ирдэг өөдөс даавуу.

Ихэнх хүмүүс энэ даавууг хувцасаа урчихвал нөхөж сэлбэх үүрэгтэй гэж боддог. Ихэнх нь тэгэж ч хэрэглэдэг байж магад. Гэтэл энэ хэсэг даавууны зориулалт нь тэс өөр аж. Хувцасыг угаахад будаг гарах эсэхийг урьдчилан мэдэхэд зориулагдсан байдаг байна.

4. Бензиний тэмдэгний хажууд байрлах сум. 

Машины шатахууны банк аль талдаа байгааг байнга мартдаг хүмүүс байдаг.  Энэ нь тэднийг багагүй уцаарлуулдаг гэнэ. Тэр ч байтугай гарч харж байж санаа нь амардаг хүмүүс байдаг. Гэтэл энэ сум тэдэнд шатахууны банк нь аль талдаа байгааг төвөггүй зааж өгч байдаг...

5. Өмдний карма доторхи жижиг халаас.

Анх 19-р зуунд жинсэн өмдийг уурхайчдад зориулж бөх бат жинсэн материалаар үйлдвэрлэсэн байдаг. Жинсэн өмдний үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг Levy's жинсэн өмдний үйлдвэрлэгчид уурхайчид гинж бүхий жижигхэн карманы цаг түгээмэл хэрэглэдэг байсантай холбоотойгоор анх баруун талын карман дотор жижиг халаас оёж өгчээ. Levy's одоо ч энэ уламжлалаа хадгалдаг. Учир нь орчин үед карманы жижиг цаг тэр болгон хэрэглэхгүй ч эх загвараа өөрчлөхийг хүсээгүй, нэг ёсны нэрийн хуудас нь болсон. Хоёрдугаарт, орчин үеийн залуус энэ жижиг кармаг өөрсдийн хэрэглээнд тохируулан бутархай мөнгө, бэлгэвч, тэр байтугай жижиг шажиг эрэг шураг, эм, бохь, үсний боолт зэрэг хэрэгцээт зүйлсээ хийхэд зориулдаг байна. 

6. Үзэгний таглаан дээрх нүх. 

Үзэгний таглаан дээрх энэ нүх юунд зориулагдсан бэ гэж асуувал ихэнх нь бал хатахаас эсвэл урсахаас гэж хариулах нь элбэг. Гэсэн ч шал өөр зориулалттай аж. Үзэгний таглааг хүүхэд, багачууд амандаа үмхэх, зажлах дуртай байдаг. Ийм тохиолдолд хэрэв хүүхэд хахах юм уу амандаа зоовол энэ нүхийг амьсгалахад зохиулж, бүтэхээс сэргийлж хийсэн байдаг байна.  

Эх сурвалж: Mind Warehouse

Орчуулсан: Сурагч М.Эрхшагай, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.241) 2017-07-13 15:44
      • 0
      • 1

      Үнэхээр сонин, хэрэгтэй зүйлсийг мэдэж авлаа, Баярлалаа

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.186) 2017-04-01 22:57
      • 0
      • 0

      He he uneheer nedehgui yum bnaa. Medej avlaa. Erkhshagaidaa bayarlslaa. :)

      Хариулах

    • зочин

      (66.181.189.154) 2017-04-01 20:45
      • 0
      • 0

      Баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2017-04-01 18:09
      • 0
      • 0

      Хөөрхөн юм бэ.

      Хариулах