iOS 10.3 системийн шинэчлэлтийг iPhone, iPad дээр гаргажээ

Twitter Print
2017 оны 03-р сар 31-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Apple компани iOS 10 системийн iOS 10.3 шинэчлэлтийг iPhone, iPad, iPod touch дээр гаргалаа. Нийт 6 удаа хөгжүүлэгч нарт зориулж туршилтад орсон тус системийн шинэчлэлт iOS 10 суугдан ашиглагдаж байгаа бүх iPhone, iPad, iPod төхөөрөмж татах боломжтойгоор нийтэд тараагдлаа.

Тус системийн шинэчлэлт нь iOS 10.2.1 дээр гарсан алдаа мадаг дээр засвар хийгдсэн ба Find My iPhone апп дээр өөрийн Airpods төхөөрөмжийн байршил тогтоох боломжтой шинэчлэлт, мөн Siri-ээр гүйлгээ хийх нэмэлт үйлдэл гэх мэт шинэчлэлт хийгдсэн бөгөөд өмнөх систем дээр байсан системийн үндсэн аппликэйшнууд дээр сайжруулалт хийсэн байна.

Та iOS 10.3 software update хийх бол :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.3 суулгаарай.

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батерей хамгийн багадаа 50 хувь дээш байлгаж шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн бол шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг учраас хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй. Хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн wifi сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол wifi сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй.

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж, системийн задаргаа хийсэн тохиолдолд системийн шинэчлэлт гарч ирэхгүй. restore хийж байж системээ шинэчлээрэй.

www.iphone.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.