Леброн Жэймс бүх цаг үеийн оноо авалтаар 7-д бичигдэж эхэллээ

Twitter Print
2017 оны 03-р сар 31-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Леброн Жэймс тэргүүтэй Кливлэнд Кавалиерс Чикаго Буллсын талбайд зочиллоо. Тус тоглолтод Чикаго Буллс хожил байгуулж энэ улиралд Кавсийн эсрэг 3-0 гэсэн амжилттай болсон ч Леброны хувьд түүхэн өдөр байлаа. Уг тоглолтод 26 оноо авснаар Леброн Жэймс NBA-ийн бүх цаг үеийн онооны жагсаалтад алдарт Шакил О’нилийг гүйцэж 7-р байранд бичигдэж эхэллээ.

Леброн 14 дэх улиралдаа NBA-д тоглож байгаа бөгөөд өдгөө 32 настай юм. 14 улирал тоглохдоо 28,599 оноог цуглуулсан байна. Түүний ард бичигдэж эхэлсэн Шакил О’нил 28,596 оноо авч байжээ. Тэрээр бүх цаг үеийн оноо авалтаар түүний дээр бичигдэж байгаа Дирк Новицки, Вилт Чэмбэрлэйн, Майкл Жордан, Карим Абдул Жабар гэх мэт NBA-ийн домог болсон тоглогчдыг гүйцэх бүрэн боломжтой юм. 

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.