ЭЕШ-нд бүртгүүлэхдээ сельфи зураг ашиглахгүй байхыг сануулав

Twitter Print
2017 оны 03-р сар 30-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

2017-2018 онд их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын ЭЕШ-ын бүртгэл 31 хувьтай үргэлжилж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 16.00 цагт дуусах бөгөөд энэ хугацааг сунгах, урагшлуулах ямар ч боломжгүй тул яг цагтаа дуусна гэдгийг  Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Мөн хүүхдүүд бүртгүүлэхдээ зурган дээрээ анхааралтай хандах ёстой аж. Тодруулбал, ЭЕШ-ын журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зураг оруулах ёстой байтал селфи зургаа оруулчихсан хүүхэд олон байгаа юм байна. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй тохиолдол гарч байсан учраас селфи зургаа оруулахгүй байхыг анхаарууллаа. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.