Өглөө ажилдаа гарахдаа ханиа, хүүхдээ заавал үнсэж байгаарай

Twitter Print
2017 оны 11-р сар 03-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Хүрэлцэхүйгээр дутсан хүмүүс ааш аяг муутай, үеийнхнээсээ илүү хөгшрөлттэй, гунигтай гутранги байдаг байна. Гэр бүлдээ хүрэлцэхүйн дутагдалтай хүн бусад хэн нэгний хүрэлцэх үйлдэлд маш амархан татагдах магадлалтай байдаг.

Хүрэлцэхүй гэдэг нь үгэн биш харилцааны нэг хэлбэр, биеийн хэлний нэг төрөл юм. Үнсэх, тэврэх, хөтлөлцөх, өвөр дээрээ суух гээд арьсаар шүргэлцэж байгаа үйлдлүүдийг хүрэлцэхүйд хамааруулдаг.

Тэврэлт:

Цээжээрээ зүрх зүрхээ нийлүүлээд бие биенээ чин сэтгэлээсээ тэврээрэй. Тэврэлт нь сэтгэл санааг тайвшруулж, айдас түгшүүрийг арилгадаг. Ханийнхаа тэврэлтээс хайрыг мэдэрдэг, аюулгүй байдал хамгааллыг мэдэрдэг. Их уурссан хүнийг тэврээд авахад тэр дороо тайвширдаг байна.

Үнсэлт:

Өглөө ажилдаа гарахдаа ханиа, хүүхдээ заавал үнсэж байгаарай. Өглөө ханьдаа үнсүүлсэн хүн үнсүүлээгүй хүнээс илүү өөдрөг урам зоригтой байдаг байна. Өглөө ээж аавдаа үнсүүлээд гарсан хүүхэд цаанаа нэг цовоо цолгин, өөртөө итгэлтэй байдаг гэжээ. Гэр бүлийн харилцааг сайжруулах, сайхан харилцааг удаан хадгалах нэг арга зам нь хүрэлцэхүй юм шүү.

Эхнэрээ, нөхрөө, хүүхдээ үнсэж, тэвэрч хүрэлцэхүйн сайхнаар биесээ тэжээж эрхэмсэг өөдрөг алхаарай...

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.