Приус маркийн автомашин түргэний тэрэгтэй мөргөлдөв

Twitter Print
2017 оны 03-р сар 29-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын их сургуулийн уулзварт "Приус 11" маркийн 5866 УНУ улсын дугаартай автомашин түргэн тусламжийн тэрэгтэй мөргөлдсөн осол гарсан байна. Түргэн тусламжийн машинд өвчтөн яваагүй, мөн жолооч болон бусад зорчигч бэртэж гэмтээгүй ажээ. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд "Түргэний тэрэгт зам тавьж өгөөгүй жолоочийг 19200 төгрөгөөр торгоно" гэж заажээ. Манай улс хуулиндаа гал унтраах болон яаралтай түргэн тусламжийн машинд жолооч нар зам тавьж өгөх ёстой гэж заасан байдаг. Өнгөрсөн 2015 онд түргэний машинд зам тавьж өгөөгүй жолоочид цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож, автомашин жолоодох эрхийг нэг жилээр хасч байсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.