Сандуйн жүд уншдаг айлын нохойны салхин доогуур гарахад муу заяанаас гэтэлдэг гэдэг

Twitter Print
2017 оны 12-р сар 12-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

“Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” ном бол яах аргагүй монголчуудын оюун билгээр урлаж бүтээсэн олон гайхамшигт бүтээлийн нэг бөгөөд одоо Улсын төв номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа. Энэхүү номыг XIX зууны сүүлч ХХ зууны эхээр алдарт уран дархан Дагва тэргүүтэй Монголын чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзуширийн хийдэд урласан.  

Уг номыг хийхэд цаас ер ашиглаагүй бөгөөд зөвхөн мөнгө давтаж хийсэн. Нимгэн мөнгөн хуудастай номын үсгийг алтаар цутгаж шарсан байдаг. Энэхүү ном нь 10 боть бүхий төвд-хятад-монгол хадмал судар юм. Боть бүрийн эхний болон төгсгөлийн үг, зарим бурхан суваргын зургийг цэвэр алтаар урлан, шүр, сувдаар чимэглэн хийсэн. “Сундуйн жүд” хэмээх энэхүү номыг бүтээхэд 52 кг алт, 400 кг мөнгө орсон гэдэг. 

Гандантэгчэнлин хийдийн “Жүд“ дацангийн ловон лам Н.Бизьяа Монголчуудын дээдлэн шүтэж ирсэн Сандуй жүд номын талаар хийсэн ярилцлагаас хүргэж байна.

-Сандуйн жүд ямар ач тус утга учиртай ном бэ?

-Санскрит буюу энэтхэг хэлээр Сундуй жүд нь 2500 жилийн өмнөх Бурхан багшийн аман зарлиг юм. Тэр үед Бурхан багш Замбуутивд морилж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гурвантаа сургааль ном айлдсан. Хамгийн төгсгөлийн агь тарний аймгийн номыг номлох үедээ нууц тарний Сандуйн жүдийг ном язгуур болгож бүрэн айлдсан байдаг. Сандуй жүд номонд нууц бүхний оньсыг хураасан гэж үздэг. Бурхан багшийн анх номлосон тэр цагаас хойш Сандуйн жүд ном хуран түгсээр байна. Үүний адилаар бас Сандуйн жүд одоогоос 300 жилийн өмнө Монголд Төвдөөр дамжин орчуулгаар дэлгэрсэн.

-Сандуйн жүд номыг монгол хэлэнд анх яг хэзээ орчуулсан бэ? Ямар хүн орчуулсан бол?

-Энэ тухай ярихад сонирхолтой. Яг чухам хэддүгээр зуунд орчуулагдсан нь одоогоор бүрэн судлагдаагүй байна. Орчуулгын хэв маягаас нь харахад 15-16 зууны зуунд орчуулагдсан болов уу гэж үзэж болох үндэслэлтэй. Орчуулсан хүн нь харин тодорхой байгаа. Сандуйн жүд номын төгсгөлийн үгэнд Эрдэнэванчин орчуулсан гэдэг нь тодорхой байгаа. Бэхэн болон шунхан Ганжуурт хоёуланд нь Сандуйн жүд орсон байдаг. Мөн гар дамжуулан хуулсан Сандуйн жүдийн олон хувилбар байдаг. Эрдэнэванчин бээр Сандуйн жүдийн санскрит эхийг харж, төвд орчуулгаас монгол хэлнээ гайхамшигтай сайхан орчуулсан нь тодорхой харагддаг. Түүнээс зуугаад жилийн хойно Бээжинд барлаж сийлээд хэвлэсэн байдаг. Энэ эхэд зарим нэг үг хэллэгийг өөр үгээр бичсэн бий. Сандуйн жүдийн ийм хоёр үндсэн эх байна. Тод үсгийн Сандуйн жүд олдоогүй ч  эрдэмтэд байх үндэстэй гэж үздэг. Одоогоор тод үсгийн дурсгал дотор Сандуйн чого, ерөөл орсон байдаг. Энэ мэтчилэн Сандуйн жүдийг монголчууд түүхийн бүхий л үедээ төрөл бүрийн үсэг бичгээр орчуулж нууц тарний увидаст нэвтэрч байсан байна.

-Сандуйн жүд ном судар номын дандарын аймагт багтдаг гэдэг. Сандуйн жүд номыг нууцын хураангуй гэж ойлгож болох уу?

-Сандуйн жүд ном бол нууц бүхний язгуур үндэс юм .Сандуйн жүдийн үг үсэг бүхэнд увидас оршдог гэж үздэг. Тийм ч учраас эртнээс нааш монголчууд Сандуйн жүдийг биедээ өвөртөлж авч явдаг байсан. Сандуйн жүд уншдаг айлын нохойны салхин доогуур гарахад муу заяанаас гэтэлдэг гэдэг домог үг байдаг. Ингэж Сандуйн жүд ном монголчуудын ахуйд нэвт шингэсээр иржээ. Одоо ч хүмүүс Сандуйн жүдийг биедээ болон машин унаандаа авч явж байдаг. Ингэж монгол хүн Сандуйн жүдийг жирийн нэгэн судар бус, шүтээн болгож дээдэлсээр ирсэн түүхтэй.

-Сандуйн жүд номын утгыг сайн ойлгож байж нөлөөлдөг байх? 

-Энэхүү хөлгөн судрын утга тайлбар хэдэн боть болох жишээтэй. Тэр бүр энгийн хүн бүрэн утгыг тайлах боломжгүй. Сандуйн жүд агь тарний номын утгыг бүрэн тайлсан хүн өндөр уулын орой дээр гараад бүхнийг алган дээрээ үзсэн мэт энэ яваа насандаа бурханы эрдэм хутгийг олдог учиртай. Мөн Сандуйн жүд номыг үзсэн төдий, уншсан төдий адис жанлав нь оршиж буян хураан, гэнэтийн гай барцад осол аюулаас гэтэлгэж байдаг гэж үздэг. Ер нь Сандуйн жүд ном 18 бүлэг байдаг. Үүнээс одоо сүм хийдүүдэд 12 бүлгийг хурж байна. 1-17 бүлэг нь агь тарний дөрвөн язгуур үндэс, 18 дахь бүлэг нь хойд үндсийг өгүүлсэн байдаг. Сандуйн жүдийг нарийн судалж гавжийн дамжаа барьсны дараа увидас бүхнийг аваад судар тарний номонд нэвтэрсний дараа аграмба буюу агь тарнид нэвтрэгч болдог. Хойш хойшдоо ч эрдэмтэн мэргэд Сандуйн жүд номын агуулгыг улам бүр судлах хэрэгтэй. 

-Сандуй жүд номын тухай олон домог яриа байдаг гэдэг. Та заримаас нь өгүүлэхгүй юу?

-Монголчууд эртнээс нааш амаар Сандуйн жүдийг багшаас адис жанлав оршуулан авч буянаа хурааж нууц тарний ёсонд нэвтэрч байсан байна. Сандуйн жүд уншиж байсан хүн өөд болоход шарил нь үнэр ордоггүй байсан гэдэг. Янз бүрий өвчин саа туссан хүнийг хүртэл Сандуйн жүд номыг уншиж эдгээдэг байсан байна. Миний мэдэх нэг баримт хэлье. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Отгонбилэг нарын хүмүүс онгоцны ослоор амь үрэгдсэн. Тэр багийн дотор “Өдрийн сонин”-ны сэтгүүлч Ж.Гангаа явж байсан байна. Тэр үед онгоц Архангайд буугаад дахин нисэхдээ Ж.Гангааг багтахгүй гээд үлдээсэн байна. Тэр үед Ж.Гангаа биедээ Сандуйн жүдийг авч явсан байна. Онгоцонд суулгүй амьд гарснаа Ж.Гангаа Сандуйн жүдийн аврал гэж надад ярьж байсан. Энэ зэргээр агь тарний нууц увидастай Бурхан багшийн Сандуйн жүдийг шүтэн уншиж байвал адис жанлав хэн бүхэнд хүрнэ.

-Ярилцлагын эцэст Сандуйн жүдийн миний асууж төвдөөгүй зүйл байвал уншигчиддаа юу хэлэхийг хүсэж байна вэ?   

-Эрдэмтэн мэргэд Ганжуур, Данжуурын хөлгөн судрыг судалж өдий төдий бүтээл гаргасан байдаг. Монголчууд бас бидний үед уламжлагдаж ирсэн гайхамшигт Бурхан багшийн Сандуйн жүд сударт ялангуяа залуу хойч үе маань оюун хүчээ сориосой гэж хүсэж байна. Санскрит эх болоод төвд эхийг харьцуулан судлах гэх мэтээр эзнээ хүлээсэн судалгаа их байна. 

Сандуйн жүдийн хураангуйг зураг хэлбэрээр хавсаргаж байна.

Ярилцсан: н.Энхзул

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (41.85.161.183) 2017-12-06 22:31
      • 0
      • 0

      Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

      Хариулах

    • bayrhuu

      (27.123.212.134) 2017-12-04 09:30
      • 0
      • 0

      sain nom shuu

      Хариулах

    • Anu

      (173.66.146.176) 2017-03-30 05:24
      • 0
      • 0

      Sanduin judtei gants hunee uldeechihsen yum bish uu.

      Хариулах

    • Soongo

      (66.181.177.12) 2017-03-29 17:58
      • 0
      • 0

      Үнэхээр сайн ном шүү, гэнэт ослоос сэргийлж байдаг, яг тэр онгоцны осол болсны дараа чинь нэг лам бас энэ олон хүн дотор ядаж нэг хүнд нь сандуйн жүд байгаагүй юм байх даа гэж хэлж байсан гэж сонссон юм байна

      Хариулах