Бусдыг өөртөө 97 хувь татах сэтгэлзүйн 3 заль

Twitter Print
2017 оны 10-р сар 12-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Хүмүүсийг байлдан дагуулах чадвартай хүн болмоор байна, Хайртай хүнээ урвуулах чадвартай хүн болмоор байна, Хайрын тал дээр хүнд уригдаж, урьсан хүнээсээ татгалзах хариу авмааргүй баймаар байна гэж бодож байсан удаатай юу?

Тийм бол бид танд зориулж, Японд алдартай сэтгэл судлаач Ромио Родоригэс докторын номноос танилцуулъя. Энэ номны нэр нь 97 хувь хүнийг дураараа хөдөлгөх сэтгэл зүйн заль бөгөөд эндээс танд хүнийг өөртөө татах 3 янзын арга зааж өгье.

1. Ховор байх зарчмыг мэдсэнээр өөртөө анхаарал татах

Ховор байх зарчим гэдэг нь өөрийгөө  гартаа оруулахад амаргүй үнэ цэнэтэй зүйл гэж бодох сэтгэл зүй юм. Уулзаж чадах өдрөө болон холбогдож чадах өдрийг хязгаарлах явдал юм.

Хэзээ л бол хэзээ уулзаж болдог гэх юм бол нөгөө ховор гэдэг үг чинь утгагүй болно. Чи хүсвэл хаашаа ч хамаагүй очиж уулзъя гэж хэлж ч болохгүй. "Амархан хүүхэн", "Амархан залуу" гэж бодогдуулах учраас тэр. Харин энэ сар 15-ны өдөр л завтай гэж уулзах боломжтой өдрийг хязгаарлаж өгөх хэрэгтэй.

Эд зүйл ч гэсэн ердөө л 10 байгаа эсвэл эндээс л авч чадна гэвэл хэн ч гэсэн авмаар санагдана шүү дээ. Түүнтэй яг адил та ч гэсэн ховор  бараа болох хэрэгтэй.

Жишээлбэл иймэрхүү янзаар хэлбэл яаж байна. Энэ өдөр л завтай, Аль өдөр гэж үү? Бусад өдөр нь төлөвлөгөөтэй байгаа учраас тэр л өдөр байж болох юм гэх мэт.

Мэдээж гэхдээ хэт их хязгаар тавьчихвал ерөөсөө уулзаж чадахгүй юм байна шүү дээ!Шал уйтгартай болохоор өөр хүн нь дээр юм байна гэж бодогдох талтай боловч ер уулзах боломжгүй гэсэн хүн тантай л ганцхан уулзана гэвэл мэдээж сайхан санагдана биздээ.

2. Салах үедээ бүгдийг нь хэлэхгүй бол хүчтэй сэтгэгдэл төрүүлнэ.

Сэтгэл судлаач Р.Шинбало хосууд салах үед оньсого хэвээр үлдээвэл яах вэ гэдэг туршилт хийсэн юм. 100 хүн нь салах үедээ зүгээр л ярьж байгаад салсан. Нөгөө 100 хүн нь шалтгаанаа хэлэхгүйгээр салсан. 7 хоногийн дараа оньсого хэвээр нь үлдээсэн хүмүүсээс асуухад тэд хэд хоногийн өмнө яаж салснаа тодорхой санаж байсан юм. Тиймээс:

Уулзсан өдрөө бүх зүйлээ ярилгүйгээр

-Үргэлжлэлийг дараа ярьж өгье

-Тодорхойг зүйлийг нь дараа хэлье

-Өнөөдөр бүгдийг яриагүй болохоор хэзээ нэг өдөр ярина аа гэх мэтээр хэлвэл тэр таны тухай бодол болж дахиад уулзмаар байна гэх болно.

Японы зүйр үгэнд "Хоолыг гэдсээ дүүртэл идэх хэрэггүй" гэсэн үг байдаг. Хэчнээн амттай мах байлаа гээд гэдсээ дүүртэл идвэл дахин нэг хэсэгтээ мах идэхээргүй болдог. Түүн шиг болзож байх үедээ бүхнээ гаргалгүй дахиад ярилцмаар л байсан юм гэх хүртлээ ярих нь тэр дараа дахин тантай уулзмаар санагдана гэсэн үг юм.

3. Гаднах байдлаасаа тэс эсрэг юмаа гэж дамжуулж хэлэх нь дотно сэтгэлийг төрүүлнэ.

Нөгөө арга гэдэг нь эсрэг хүйстнийхээ гаднаасаа харагдах байдал болон тэс өөр байдлыг нь дамжуулж хэлэх явдал юм. Ширүүн царайтай гэж хэлэгддэг байхаа, гэхдээ үнэндээ маш сайхан сэтгэлтэй юмаа гэж эхэнд нь анх яаж харагдаж байгааг нь хэлээд, дараа нь түүнтэй эсрэг имиджийг хэлээрэй. Анхаарах зүйл бол дараа нь хэлэх үг чинь заавал сайн имидж байх ёстой шүү.

Ихэнх хүмүүс гаднах байдалтайгаа эсрэг тэсрэг занг дотроо хадгалж байдаг. Иймэрхүү дотоод байдлаа хэлүүлвэл энэ хүн чинь миний тухай сайн мэдэж байна гэж бодонгуутаа чамд сэтгэл татагдаж эхэлнэ.

Тухайлбал ингэж сэтгэлээ илэрхийлж болно.

Залуу → Бүсгүйд:

Хэнэггүй харагддаг юм шиг мөртлөө  үнэндээ бас эрх тал байдаг юм байна шдээ?

Маш анхааралтай юм шиг байдаг мөртлөө жоохон анзааргагүй байдаг нь хөөрхөн юмаа

Ажил дээрээ маш чанга юм шиг байдаг боловч үнэндээ хүнд найддаг тал байдаг юм байна гэх мэт

Бүсгүй → Залууд:

Удаан юм шиг харагддаг мөртлөө хүний итгэлийг хүлээсэн хүн байх нь  

Эхэндээ их аймар гэж боддог байсан, гэвч маш зөөлөн хүн юмаа.

Ярихад жоохон төвөгтэй гэж бодож байсан чинь үнэндээ чамтай ярихад их хөгжилтэй юмаа гэх мэтээр байнга хэлэгддэг болов уу гэмээр талыг нь хэлсний дараа заавал эсрэг утгатай сайн талыг нь хэлвэл тэр чамд татагдах болно.

Дүгнэж хэлэхэд:

Иймэрхүү арга нь бизнесст ч гэсэн хэрэглэгддэг. Хэн нэгэнд таалагддаг хүн бол санаандгүй ийм арга хэрэглэх ч юмуу санаатайгаар хэрэглэдэг юм байна. Энэ тийм хэцүү биш байгаа биз дээ.

Хүнд таалагдмаар байна, Алдар нэртэй болмоор байна, Бизнессээ ашигтай болгомоор байна гэж бодож байгаа хүмүүсээ заавал энэ аргыг туршаад үзээрэй.

www.jbc.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (133.5.67.166) 2017-10-12 14:00
      • 0
      • 0

      haanaas orchuulsan yum be?? orchuulgiin nairuulga ni yasan muu yum be!!!

      Хариулах