Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж Нийслэлийн прокурор үзжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын иргэн, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Гантөмөрийн Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Рио тинто" компаниас байр, эхнэрийнхээ сангаар дамжуулж их хэмжээний мөнгөн авлига авсан байж болзошгүй, мөн Солонгос дахь Мүүний шашинтнуудаас их хэмжээний мөнгө авч, сонгуулийн зардлаа босгосон байж болзошгүй гэж үзэн холбогдох баримтуудыг АТГ-т хүргүүлсэн билээ.

Харин түүний өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой авлига авсан байж болзошгүй баримтуудыг Авилгалтай Тэмцэх Газар өчигдөр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн юм.

Харин өнөөдөр Нийслэлийн прокурор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл алга гэсэн хариуг УИХ-ын гишүүн асан Г.Уянгад өгчээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.