Хаяг, шошгогүй цагаан будаа худалдаалж байжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

“Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд БНХАУ-аас хэн хаанаас импортлосон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай Сүмийн зурагтай мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.

Иймд иргэд цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас /хаанаас хэн, хэзээ импортолж, хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн/ хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй  бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэнэ үү.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Өлзий

      (103.50.207.150) 2017-03-27 14:43
      • 0
      • 0

      Монголд үйлдвэрлээгүй нь тодорхой. Хил гаалиар шалгагдаад орж ирсэн байж таараа. Будаа нь 25 кг-аар байдаг, хүн болгон 25 кг-аар авахгүй ш дээ. Иймд жижиглэж савлаад зарахад юу нь болохгүй гэж. Өөр чухал хийх зүйл цаана чинь зөндөө байна, дэмий юм хийж байхийн

      Хариулах