БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд цахим хэлбэрийн залиланд өртөж байна

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж, дотоод, гадаадын компаниудын их хэмжээний мөнгийг залилах хэрэг ихэссээр байна. Энэхүү гэмт хэрэгт хятадад ажиллаж, амьдарч буй манай иргэд төдийгүй БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авч буй компаниуд өртөх тохиолдлууд гарах хандлагатай болж байна.

Тухайлбал, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа цахим хэлбэрээр харилцдаг компаниудын цахим хаягт халдаж, худалдаалагч компани биш өөр данс руу их хэмжээний мөнгө шилжүүлүүлэх, мөн хувь хүн, иргэд зарим төрлийн цахим үйлчилгээ авах үед “алдаа гарсан” нэрийдлээр залилагч этгээдүүд утсаар холбогдон цагдаагийн болон банкны ажилтны нэрийг барьж, дансны мэдээллийг нь авч, уг дансан дахь мөнгийг залилж авах зэргээр иргэд болон хуулийн этгээдийг хохироох асуудал гарч байгаа ажээ.

Иймд БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авч буй манай аж ахуйн нэгжүүд худалдан авах гэрээгээ холбогдох хуулийн дагуу байгуулж, дансаар мөнгө гуйвуулахдаа худалдаалагч компани, байгууллагатай байнгын холбоотой байж нягтлан шалгаж байхад анхаарч, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас анхааруулж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.