Арван насаар залуужуулах маск

Twitter Print
2018 оны 08-р сар 06-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

58 настай ч 40 настай мэт харагдуулах ид шидтэй, залуужуулдаг маскны нууц жор нь бидэнд үеэс үед уламжлагдан иржээ. Энэхүү маскны жор тун энгийн бөгөөд гэрийн эзэгтэй нарын өдөр тутамдаа хэрэглэгддэг гарын доорх зүйлс орох ба маш хурдан хугацаанд бэлтгэж болно. Мөн үр дүн нь ч янзтай.

Арьс эрүүл байх тусам гэрэлтсэн, сэтгэл татам харагддаг. Арьсаа өнгөлөг, чийглэг, эрүүл байлгахын тулд өдөр тутамдаа арчилж маск тавих хэрэгтэй.

Овъёос, нимбэгтэй маск

Орц1 ширхэг нимбэг, 5 амны том халбага овъёос /25гр/

Маск бэлтгэх арга:

Нимбэгээ зүсээд, шүүсийг нь цэвэр саванд шахна. Дараа нь овъёосон дээрээ шүүсээ хийн нэгэн жигдээр өтгөн зуурмаг болтол нь хутгана. Бэлэн болсон зуурмагаа багсаар жигд түрхэж өгөөрөй.

Хэрэглэх арга:

Арьсаа чийглэг, залуу харагдуулахыг хүсвэл энэхүү маскыг орой унтахын өмнө цэвэрлэсэн нүүрэндээ болон уруул, нүдний ойр орчмыг тойруулж 20 минут тавиарай. Долоо хоногт 2 удаа хэрэглэвэл үр дүнгээ өгнө. Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахыг хүсвэл энэхүү маскийг өдөр бүр хэрэглээрэй. Үр дүнг сайжруулахын тулд нарны тос эсвэл нарны хамгаалалт өндөртэй суурь крем хэрэглэвэл сайн.

Үүнээс гадна өөр нэгэн сайн маскны жорыг та бүхэндээ хүргэе. Дан овъёосны маск нь үнэхээр гайхалтай ба үр дүн сайтай. Ялангуяа үрэвсэлтэй арьсыг тайвшруулж, мөн тэжээл өгнө.

Овъёос , сүү ба зөгийн балтай маск 

Орц: 5 амны халбага овъёос, 1 амны халбага сүү, 1 амны халбага зөгийн бал, 1 амны халбага буцалсан ус

Маск бэлтгэх арга:

Овъёосон дээрээ сүү болон буцалсан халуун усаа хийн зөөлөртөл нь түр байлгана. Дараа нь зөгийн балаа нэмж хийн нэгэн жигд сайтар хутгана.

Хэрэглэх арга:

Маскийг багс болон порлоны тусламжтайгаар нүдний эргэн тойронд тавих ба 10 минут дараа нь бүлээн усаар угаана. Арьс тань цаанаа л нэг өнгөгүй гундсан байвал энэхүү жор танд зориулагджээ. Овъёосны маск нь арьсыг тайвшруулж, чийгшүүлэхээс гадна гэрэлтсэн, өнгөлөг болгоно. Энэхүү маск зөвхөн хөгшрөлтөөс сэргийлээд зогсохгүй нүүрний нөсөө толбыг арилгахад тусална. Үүгээр ч барахгүй таны нүүр дотроосоо гэрэлтсэн, сайхан харагдах болно.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: Б.Бямбасүрэн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.