240 гаруй хүн амиа алдсан байх магадлалтай

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Ливийн эргийн ойролцоо 100 хүний багтаамжтай хоёр завь осолдсон хэмээн Испанийн тусламжийн байгууллагаас мэдээллээ. Осол болсон газрын ойролцоо 5 хүний цогцос олдсон бол үлдсэн хүмүүс сураггүй алга болсон гэв.

Аврах ажлыг гүйцэтгэж буй Лаура Лануза “Хоёр завь нийлээд 200 хүний багтаамжтай ч ойролцоогоор 240 хүн живж үхсэн байх магадлалтай байна. Учир нь нууцаар хил нэвтрүүлэгчид завины даацыг хэтрүүлэн хүн ачих тохиолдол их гардаг. Даац хэтрүүлсний улмаас завь осолдсон” гэв.

Турк болон Грек улсын хооронд зорчих замыг хааснаас хойш Ливи улсаас Итали улсаар дамжин Европ тивийг зорих дүрвэгсдийн тоо их хэмжээгээр нэмэгдсэн. Итали улсын эргийн хилийн хамгаалалтын газар сүүлийн хэд хоногт далайгаас хүн аврах 40 гаруй даалгаврыг хийж гүйцэтгэсэн байна.

Энэ онд 20,000 хүн Итали улс руу дүрвэснээс 559 хүн замдаа амиа алдсан эсвэл алга болсон гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас мэдээллээ. 2016 оны эхний улиралд 19,000 хүн Итали улс руу дүрвэж тэдгээрийн 350 нь замдаа амиа алдсан байна.

“Хаврын улирал эхэлж буйтай холбогдуулан ийм тохиолдол ихээр гарах боллоо. Гэвч оны эхний улиралд дүрвэгсэд болон замдаа амиа алдсан хүний тоо хэмжээ ийм их байх нь хэвийн үзэгдэл биш” гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгч Жоэл Миллман хэлжээ. 

Эх сурвалж: BBC News

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.