"Яг түүн шиг" шоуны оролцогчдыг танилцууллаа

Twitter Print
2017 оны 03-р сар 24-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Боловсрол суваг телевизээс зохион байгуулдаг "Яг түүн шиг" шоуны II улирлын оролцогчдыг зарлалаа. Тус шоу ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох бөгөөд шүүгчид оролцогчдод 4-12 хүртэл оноо өгч шүүх юм. Шоунд оролцогчдын нэрсийг дурдвал: 

-Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар,

-Залуу дуучин А.Хишигдалай,

-"Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү,

-Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг,

-БНСУ-ын "Монтант" хамтлагийн гишүүн С.Гантогоо,

-Төгөлдөр хуурч Ами /С.Алимаа/,

-Дуучин Б.Халиун нар оролцож байгаа бөгөөд одоогоор найм дахь оролцогчийн нэрийг нууцалсан хэвээр байгаа учир тэрхүү оролцогчийг шоуны эхний дугаараас мэдэх боломжтой ажээ.

 Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.