Шээс задгайрах өвчин

Twitter Print
2019 оны 08-р сар 28-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Шээс задгайрах гэдэг нь хэвлийн дотоод даралт огцом ихсэх үед шээгүүр бүрэн хаагдахгүйн улмаас шээс өөрийн эрхгүй гарах байдлыг хэлнэ. Судалгаанаас үзэхэд шээс задгайрах эмгэг байдлууд дэлхийн хүн амын дунд 10-47 хувь тархсан, одоо 200 сая гаруй хүн давсагны хямралтай байгаа ба хүйсийн байдлаар үзэхэд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд 2:1 харьцаатай байна.

Шээс задгайрах эмгэгийг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

Стресс, сэтгэлийн хямрал, өтгөн хаталт, биеийн жин ихсэх, биеийн хүчний байнгын хүнд хөдөлмөр эрхлэх. Давсагны архаг үрэвсэл давтан сэдрэх бүрд шээс задгайрлын хавсарсан хэлбэр илэрдэг. Мөн уушигны архаг өвчнүүд тухайлбал, гуурсан хоолойн архаг үрэвсэл, багтраа, хурхирч унтах, тамхи татах зэрэг үед хэвлийн дотоод даралт огцом ихэсч шээс задгайрдаг. Hас ахих, төрсний дараа, хагалгааны дараа үүсдэг.

Шээс задгайрах хөнгөн хэлбэрийн үед авах арга хэмжээ:

Бөөр болон давсагны үйл ажиллагааг дэмжих, давсагны үрэвсэл болон шээс задгайрах эмгэгийн үед хэрэглэх хоол хүнс:

-Архи, кофе, шар айраг зэрэг шээс хөөх төрлийн ундааны хэрэглээг багасгах. Халуун чанартай, шим тэжээл сайтай хоол ундыг тохируулан хэрэглэх.

-Шар буурцаг, ногоон буурцаг, хар шош зэрэг ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэж амьтны гаралтай уураглаг хүнсийг багасгах хэрэгтэй. Үүнд: Ногоон буурцаг, хар шош нь бөөр болон давсагны хүйтнийг арилгаж, бөөрний тамирыг сайжруулна.

Амьдрлын хэв маягаа өөрчлөх:

-Доороосоо даарахгүй байх

-Ажил амралтаа зөв зохицуулах

-Илүүдэл жингүй байх

-Аарцгийн булчин чангалах дасгал хийх

Энэ дасгал нь аарцгийн булчинг бэхжүүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах, шээс савирахаас сэргийлнэ. Уг дасгалыг эрэгтэй, эмэгтэй хүн хэзээ ч, хаана ч, хэдэн ч удаа ч хийж болно.

Дасгал хийх дараалал

Биедээ хэвтэйхэн байдлаар суух эсвэл хэвтэж болно. Шээсээ барьж байгаа мэт аарцагны булчинг чангалж 5 секунд орчим барина. Булчингаа аажмаар султгана.

Өдөр бүр хугацаагаа аажмаар сунгасаар 20 мин хүртэл хийж болох бөгөөд дасгалыг өдөр 3 удаа хийнэ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.