Их хэмжээний цас орсны улмаас орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 17:10 цагт
Мэдээний зураг,

Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, орон нутагт цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна.

Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар ханган замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.