Америкийн 12 хот, мужийн хууль бус цагаачдыг эхний ээлжинд гаргахаар боллоо

2017 оны 03-р сар 21-нд 12:56 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Хавай мужийн Холбооны шүүх Ерөнхийлөгч Трампын Цагаачдын талаарх шинэ зарлигт өнгөрсөн пүрэв гаригт хориг тавьж, шүүхийн шийдвэрээр зогсоохоор болсон. Шүүгч Деррик Ватсоны шийдвэрийг "шүүх засаглалын эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэсэн хэрэг" хэмээн Ерөнхийлөгч Трамп шүүмжилж, ямар ч аргаар хамаагүй зарилгаа биелүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. 

Ерөнхийлөгч Трампын Засаг захиргаанаас АНУ-ын 12 хотод цагаачлалын хуулийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Цагаачдын асуудал эрхэлсэн шүүгчдийн түр зөвлөл байгуулан, шүүгчдийг томилсон тухай АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдлээ. Ингэснээр түр зөвлөлийн бүрэн эрхийн хэмжээнд Калифорниа болон бусад 12 муж, хотуудад хууль бусаар оршин суугаа цагаач иргэдийг шууд буцааж эхэлнэ.

Энэ арга хэмжээний эхний ээлжинд Нью-Йорк, Лос Анжелес, Майами, Нью Орлеанс, Сан Франциско, Балтимор, Блүүмингтон, Эл Пасо, Харлинген, Империал, Омаха, Финикс зэрэг хотууд багтаж байна. 

Дээрх нэр бүхий 12 хотод 18,013 хууль бус цагаач иргэн амьдардаг гэсэн судалгааг гаргасан бөгөөд эдгээр хүмүүс эхэлж зарлигийн хэрэгжилтэнд онилогдож буй юм. Эдгээр хууль бус цагаачдыг гаргахдаа эхлээд 2 болон түүнээс доош хугацаагаар оршин сууж байгаа хууль бус цагаачдыг гаргана гэнэ. Гэхдээ Америкт ирээд 2 долоо хонож буй иргэдийг хамруулахгүй юм байна. 

Энэ бол хууль бус цагаачдыг нэн даруй Америкийн нутгаас гаргахаар хийж буй анхны алхам биш. Өмнө нь энэ 3-р сарын эхээр Трампын засаг захиргаа хуульчдаа хилийн дамжин өнгөрүүлэх болон түр хорих байрууд руу хэрэг төвөгт холбогдсон хууль бус цагаачдыг буцаах асуудлыг түргэсгэхийг үүрэгдэн илгээж байсан юм. 

Барак Обамагийн Засгийн газрын үед зөвхөн хүнд гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг буцааж байсан. Харин Трампын захирамжийн дагуу, одооноос эхлэн цагаачлал, гаалийн албаны ажилтнууд ямар нэг гэмт хэргээр шийтгүүлсэн, мөн АНУ-ын албаны хүмүүсийг хууран мэхэлсэн, нийгмийн халамж, тусламж олгох хөтөлбөрийг буруугаар ашигласан цагаачдыг шууд буцаахаар болж байна. 

Ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачлалтай тэмцэх, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилготой шинэ зарлигаа энэ сарын 6-ны өдөр гаргасан.  Эхний зарлигтай  нь харьцуулахад  энэ  удаад нийт зургаан орны иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байсан. Мөн зарлигийн гарын  үсэг зурсан даруйд бус харин 10 хоногийн дараагаас хэрэгжүүлэхээр заасан байсан. 

Гэвч эсэргүүцэгчид өмнөх зарлигийнх нь дараах шигээр гудамж талбайд гарч жагсаагүй ч хүний эрхийг зөрчсөн, хүмүүсийг шашин шүтлэгээр  ялгаварлан гадуурхсан гэж үзэн шүүхэд хандсан юм.

Трампын зарлиг баталсны дараа нисэх буудлаас 109 хүн буцаж, гацаанд орсон гэдгийг мэдэгдсэн. Хэдий энэ шийдвэр 109 хүнд хамааралтай мэтээр мэдээлсэн ч АНУ-д зорчих хүсэлт гаргасан 100,000 хүний виз цуцлагдсаныг хэвлэлүүд онцолж байсан. Тэгвэл энэ удаад хил, гаалийн шалгалтаар бус АНУ-д оршин суугаа цагаачдад хамааралтайгаар шийдвэрлэж эхэлжээ. 

Эх сурвалж: Breitbart.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.