Дүүргийн 22 өрхөд 10 тонн өвсийг үнэ төлбөргүй олголоо

2017 оны 03-р сар 21-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаас “Өвөлжилт хүндэрсэн үед мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх” шийдвэр гаргасан.

Энэ дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны мал бүхий айлуудаас тусламж, дэмжлэг үзүүлэх нэн шаардлагатай 22 өрхөд 10 тонн буюу 500 боодол өвсийг үнэ төлбөргүй олгох ажлыг зохион байгууллаа.

Эдгээр өвсийг Онцгой байдлын Ерөнхий газрын обьект №03 өвсний фондоос авч дээрх айлуудад хүргэсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тус дүүрэгт хуваарилсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.