Жүжигчин Б.Отгонтуяа ГССҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулжээ

2017 оны 03-р сар 21-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонтуяа “Сайхан бүсгүйчүүд” фэйсбүүк группын залуустай нэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийг тохижуулжээ.

Хүүхдийн тасгийн иж бүрэн засварлах энэхүү сайн үйлсийн аянд “Сайхан бүсгүйчүүд” группын 65 мянган гишүүн гар бие оролцсон бөгөөд долоо хоногийн хугацаанд засвар, үйлчилгээг хийсэн байна. Мөн тус группын 1000 гаруй бүсгүй  8 сая орчим төгрөгийг хүүхдийн тасаг тохижуулах ажилд хандивласан аж.  

ГССҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн тохижуулж энэ сарын 20-нд хүлээлгэн өгсөн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.