Тоглолт шүүх эрхийг нь бүх насаар нь хасчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 21-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Гана улсын шүүгч Жосеф Ламптиг бүх насаар нь хөл бөмбөгийн тэмцээн уралдаан шүүх эрхийг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос хаслаа.

43 настай Жосеф 2018 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө Өмнөд Африк, Сенегалийн багийн тоглолтыг буруу шүүсэн гэх шалтгаанаар ийнхүү эрхийг нь хассан байна.

Нэгэн үед Гана улсын шилдэг шүүгч гэгдэж байсан Жосефыг хөл бөмбөгтэй холбогдолтой бүхий л үйл ажиллагаанд бүх насаараа оролцохыг хориглолоо.

Албан ёсны мэдэгдэлд “2016 оны 11-р сарын 12-нд Өмнөд Африк, Сенегал улсын хооронд болсон тоглолтын дүнг зүй бусаар өөрчилсөн тул уг шийтгэлийг оноов” гэжээ.

Шийтгэл хүртсэн Жосеф Лампти нь 2016 оны олимпын хөл бөмбөгийн тэмцээнийг мөн маргаантай шүүж байсан гэх яриа бий.

Буруу шүүсэн гэгдээд байгаа тэмцээний дараах өдөр нь түүний дансанд их хэмжээний мөнгө орсон байсан нь тогтоогдсон байна. 

Эх сурвалж: www.goal.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.