Автотээврийн үндэсний төв Цогтцэций суманд шинэ салбараа нээлээ

2017 оны 03-р сар 20-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Автотээврийн үндэсний төв нь Улаанбаатар хотод Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв, хот хоорондын зорчигч тээврийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төв болон аймгийн 21 төв, Замын-Үүд сумын 1, улсын хэмжээнд нийт 26 салбартай бөгөөд өнөөдөр /2017.03.17/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шинэ салбараа нээлээ.

Цогтцэций салбар нь:

1.Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

2.Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох,

3.Хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах;

4.Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох;

5.Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагааг эрхлэх бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж байгаа юм.

Тус салбарын нээлтэнд Автотээврийн үндэсний төвийн Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга С.Мөнх-Эрдэнэ болон үйлдвэрийн газрын мэргэжилтэн, техникийн хяналтын үзлэгийн инженерүүд оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Сумдад автотээврийн салбар байгуулагдснаар тухайн орон нутаг, сумдын өөрийн онцлог давуу талд тулгуурлан үйл ажиллагаа явуулах, хяналт тавих, иргэдэд автотээврийн нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй үзүүлэх зэрэг олон давуу талтай болно.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.