Олон нийтийн 11-11 төв нээгдлээ

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан 11-11 төв өнөөдрөөс эхлэн “Олон нийтийн 11-11 төв” нэртэйгээр шинээр нээгдлээ. Иргэдээс санал авах энэхүү төв нь цаашид үйл ажиллагаагаа 70121111 гэсэн утсаар авч байхаар болжээ.

Тус төвийг Ардчилсан намын гишүүн М.Хүдэрбаатар тэргүүтэй хүмүүс дахин шинээр байгуулж байгаа бөгөөд тухайлсан сэдвийг барьж авч, шийдвэрлүүлсний дараа өөр нэг тулгамдсан асуудалд анхаарал хандуулах зарчмаар ажиллах аж. Тухайлбал гурав, дөрөвдүгээр сард “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгуулах, хувьчлалын асуудлаар ард түмнээс санал асуулга авах юм.

Түүнчлэн 11-11 төв нь Засгийн газрын хэмжээнд төрийн байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг байсан бол өөрчлөгдөж, хуулийн баг ажиллаж юм. Өөрөөр хэлбэл иргэдээс ирсэн гомдол саналыг хууль, эрх зүйн хэмжээнд шийдвэрүүлж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажиллах юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сутбилэг

      (202.9.41.188) 2017-03-20 17:37
      • 0
      • 0

      Ард түмнийхээ дуу хоолой болж ажиллахаар шийдсэн та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье

      Хариулах