Засгийн газрын 11-р байранд гал гарчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын XI байр буюу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг барилгад  гал гарчээ. 

"Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна" гэсэн дуудлага өнөөдөр 13:15 цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход тус байрны хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсанд шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоогоод байна. Галын шалтгаан, нөхцөл хараахан тодроогүй байгааг эх сурвалж хэллээ. Яг одоо гал гарсан байранд утаа ихтэй байгаа аж. Галын шинжээчид газар дээр нь ажиллаж байна. 

Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.