"Севол"-ыг татаж гаргах бэлтгэл ажил хийгдэж дууслаа

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Гурван жилийн өмнө Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэгт осолдон живсэн “Севол” гатлага онгоцыг татаж гаргах бэлтгэл ажил хийгдэж дууссаныг Өмнөд Солонгосын Далайн тээвэр, загас агнуурын яам мэдэгдлээ.

Зорчигч тээврийн “Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сарын 16-нд Чэжү арал орохоор явах замдаа осолдож живсэн билээ. Ослын улмаас 304 хүн амиа алдсан бөгөөд тэдний ихэнх нь 15-19 насны ахлах ангийн сурагчид байсан юм. Түүнчлэн 9 хүн сураггүй алга болсон билээ.

Живсэн онгоцыг далайн гүнээс татаж гаргах ажлыг энэ долоо хоногийн Лхагва гарагаас дөрөвдүгээр сарын 5-ны хооронд аль нэг өдөр хийхээр төлөвлөж байгаа ба Мугпу боомтын хот руу 87 км чирч явахаар төлөвлөж байгаа аж.

Татаж гаргах ажил нь цаг агаарын байдлаас ихээхэн шалтгаална. Цаг агаарын тааламжгүй байдлаас өмнө нь уг ажил хэд хэдэн удаа хойшлогдож байсан. 

Живсэн хөлөг онгоцыг хянан шалгах 8 хүний бүрэлдэхүүнтэй онцгой комисс байгуулсан ба хянан шалгах ажил зургаан сарын турш үргэлжлэхийг тус яамнаас мэдэгдээд байна.

145 метр урттай, 6,825 тонн жинтэй “Севол” гатлага онгоцыг татаж гаргах ажлыг “Шанхай Сэлвэж” компанитай хамтран гүйцэтгэх аж. 

Эх сурвалж: The Korea Times

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/14821http://mongolcom.mn/read/6516 линк лээр дарж уншина уу.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.