ОУХМ Э.Цэндбаатарыг мөргөсөн этгээдүүдийг баривчилжээ

2017 оны 03-р сар 20-нд 16:04 цагт
Мэдээний зураг,

Боксын спортын ОУХМ, “Рио 2016” наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө бусдад зодуулж, хүнд гэмтэн Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл боксын шигшээ багийн тамирчдыг өдөж, хоргоож, улмаар машинаараа дайрсан этгээдүүдийг цагдаагийнхан баривчлаад байгаа аж. Тэд хүн андуурсан хэмээн мэдүүлсэн байна.

Энэ талаар дасгалжуулагч Д.Батсүрэн “Тэд бэлтгэлийн байрнаасаа оргосон шөнөдөө “UB паласе”-ийн ойролцоох шөнийн клуб руу шууд ирсэн байсан. Тухайн үед том биетэй, үл таних хэдэн нөхөр эхэлж өдөж хоргоосон гэсэн. Тамирчид “Та нар хүн андуураад байна аа. Бид ямар ч буруу зүйл хийгээгүй” гэсэн ч шууд зодох гэсэн юм билээ. Тэгэхээр нь тэд зугтсан гэсэн.

Тамирчдыг хэр баргийн энгийн хүн хөөгөөд гүйцэхгүй шүү дээ. Тэд хэсэг зугтаж холдчихоод “Одоо алга болчихлоо. Гүйцэж ирж чадахгүй байх” гээд алхаж байтал өнөө хэдэн залуу машинтай, байшингийн булан тойрч, өөдөөс нь гараад ирсэн гэсэн. Тэгээд л Э.Цэндбаатар, Д.Давааням нар луу шууд дайрсан байгаа юм.  Азаар тамирчид  толгой тархи, гар хөлөндөө бэртээгүй байсан. Тэд тамирчдыг мөргөж унагаад өнгөрөхдөө Э.Цэндбаатарын нүүрийг гүперээрээ урчихсан байсан. Гоо сайханд нь л хохиролтой болоод байна” хэмээн ярьжээ.

Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Дээрх тамирчдыг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан байна.

Мөн хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлж, шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Монголын боксын холбооноос гаргажээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (66.181.177.150) 2017-03-21 18:34
      • 0
      • 0

      dasgaljuulagch guai uuruu tsergiin bayr temdegleed tas bsn gee bzdee hun anduursan gj yu yriad bgain shorond hiij adilhan tamal

      Хариулах

    • zochin

      (66.181.177.150) 2017-03-21 18:34
      • 0
      • 0

      dasgaljuulagch guai uuruu tsergiin bayr temdegleed tas bsn gee bzdee hun anduursan gj yu yriad bgain shorond hiij adilhan tamal

      Хариулах

    • нЭха

      (202.9.43.3) 2017-03-21 07:22
      • 0
      • 0

      Хүн андуурсан нь ямар хамаа байна , өөр хэн нэгнийг хохироох л байж. Ийм л яргачин залуус бий болоод байна даа

      Хариулах