Чөлөөт бөх, сонгомол барилдааны жингийн ангиллыг 10 болгон өөрчилнө

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бөхийн холбоо хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр болжээ. ДБХ-ны ерөнхийлөгч сербийн Ненад Лалович ирэх жилээс эхлэн чөлөөт бөх, сонгомол барилдааны найман жинг 10 болгох шийдвэр гаргажээ.

Гэхдээ энэ нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд ирэх есдүгээр сард Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр болох ДБХ-ны товчооны гишүүд, техникийн комисс, гишүүн холбоодын хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хэрэв хурлаар гишүүд дэмжвэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөх тус бүр 10 жингийн ангилалд зохион байгуулагдана. Өсвөр үе болон 23 хүртэлх насны залуучууд ч гэсэн тус бүр 10 жингээр өрсөлдөх юм.

Түүнчлэн бөхчүүд тэмцээний өглөө бүр жингээ үзүүлнэ. Гэхдээ жинг хоёр өдрийн өмнө хоёр кг-ын жингийн зөрүүтэй байж болохоор заасан. Энэхүү өөрчлөлт нь жин их хасахыг арилгах бөгөөд тэмцээнийг улам сонирхолтой болгоход туслах юм.

Түүнчлэн ДБХ 2018 оны Дэлхийн цомын тэмцээний үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Хэрэв нэг тамирчин допинг хэрэглэсэн тохиолдолд багийнх нь амжилтыг хүчингүй болгох юм. 2018 оноос багийн чансааг гаргахаас гадна дэлхийн чансаанд бөхчүүдэд хэрхэн оноо өгөх талаар хэлэлцсэн байна.

Дэлхийн чансаанд өгөх оноо:

Олимп, ДАШТ

Тивийн АШТ

Бусад ОУТ

Байр

Оноо

Байр

Оноо

Байр

Оноо

1.

25

1.

12

1.

8

2.

20

2.

10

2.

6

3.

15

3.

8

3.

4

5.

10

5.

6

5.

2

7.

8

7.

4

 

 

8.

6

8.

2

 

 

9.

4

 

 

 

 

10.

2

 

 

 

 

Э.Гүнтөмөр 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.