Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 08:06 цагт
Мэдээний зураг,

Хонь

Ажилдаа нямбай ханд. Мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд танилуудын харилцаа холбоогоо ашиглахаа та бүү март. Биеийн хүчний ажлыг зохистой хэмжээгээр хийж, өөртөө хэт их ачаалал өгөхөөс сэрэмжилж бай. Олон нийтийн ажилд амжилт, нэр хүнд олно. Хамт олон, найз нөхдийихөө дунд таны нэр хүнд өндөр байна. Шинэ сонирхолтой холбоо бүү үүсгэ. Хөдөлж амьдралын идэвхитэй хэв маягийг баримтлах шаардлагатай байна. Удаан бодолгүй замд гар. Нялхас өтгөсийг гомдоолгүй хүсэлт гуйлтыг нь аль болох биелүүлэхийг бод. Эрүүл мэндээ анхаар.

Үхэр

Таны онцгой өвөрмөц санаа бодлууд маш үр дүнтэй болж өөрсдөд нь төдийгүй найз нөхөд хамт ажиллагсдад нь ашиг авч ирнэ. Нийтэч, эв зүй олох чадвар тогтворгүй байна. Ажил төрөлд худал хуурмаг, хоцролт, үл зохицох асуудал зөндөө гарах болно. Санхүүгийн нөхцөл байдал тийм ч тогтвортой бус байна. Гэр бүлийнхэнтэйгээ эв зүйгээ ололцон сайхан харьцаатай байна. Ахуйн асуудлуудыг ханьтайгаа хамтран шийдвэл зүгээр. Өөртөө итгэлгүй, өөртөө итгэл багатай хүмүүс магтуулахыг хүснэ. Бусдын санаа бодлоос хамааралгүй байж сур. Хэдий чинээ идэвхтэй шургуу ажиллана төдий чинээ амжилтад хүрнэ. Та нарын хамтдаа туулж өнгөрүүлсэн ер бусын адал явдал хайрыг тань дахин шинээр өдөөнө. Юуны түрүүнд та хөрөнгө мөнгөний хувьд хөл дээрээ зогсож өрхийн төсвийнхөө ихэнхийг хариуцах болжээ. Ажил хэрэгтээ идэвх гаргах, зорьсондоо хүрэх гэж улайрахад таагүй байна. Санхүүгийн байдлаа бие дааж аврахад хүнд байх болно.

Ихэр

Зорилгодоо хүрэхээр  шургуу зүтгэснээр сайн үр дүнд хүрнэ гэдгийг та ойлгох болно. Амжилтад ч хүрэх болно. Төлөвлөсөн зорилгоосоо бүү ухар. Өөрийн хүч бололцоонд бүү эргэлз. Хүнд хэцүү нөхцөл байдалд уян хатан байх өөрийн гэсэн арга барилыг ол. Олонхи нь бүх юманд өөрийгөө буруутгахыг эрмэлздэг. Заримдаа ажилдаа орж өгч чаддаг, эсвэл бүр үндэслэлгүй юм хийдэг.Та өөрийгөө барьж тайван байхгүй бол хөрөнгө оруулагчдаа алдаж магадгүй. Зөрчилтэй нөхцөл байдлаас гарах дипломат арга зам ол. Ямар нэг золиос гарахаас болгоомжил. Эдгээр нь шал дэмий зүйл гэдэг нь удахгүй тодорхой болно гэдгийг танд зөвлөж байна. Хүүхдүүдэд ч өөрийн эрх чөлөө байдгийг ойлго. Бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг нь тэдэнд олго. Цаг хугацааны аясаар залхуу хүмүүс гэр бүлийн амьдралын туршлага сууж бүх зүйл нь хэвийн болно. Дархлаа сулрахаас сэргийлэн витамин хэрэглэж эрүүл мэндээ сайжруулах арга хэмжээ ав. Хосууд хамт зоригтой алхам хийвэл амжилтад хүрэх магадлалтай.

Мэлхий

Санхүүгийн ажил хэрэг хувь заяа танд томоохон боломжууд олгож байна. Тэдгээрийг хэрхэн ашиглах нь зөвхөн танаас хамаарна. Таны тайван ухаалаг үгс асуудлыг намжаана. Таны өмнө буй чухал асуудлын нэг нь эрүүл мэндээ бэхжүүлэх явдал юм. Та ажлаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол хүний хэлснийг өөртөө битгий тусгаж авч бай. Та өөрийгөө    хурц   ухаантай, гайхалтай байгаагаа мэдэрнэ. Шинэ өндөрлөг, үнэнч хайранд хүрэхэд тааламжтай. Бүгд л бусдын үгийг үл сонссон, өөрийгөө зөвтгөсөн халуухан маргаан болно. Маргаан бол байдаг л зүйл гэж бүгд хүлээн зөвшөөрвөл шийдэхэд амар. Хайртыгаа  байгаагаар  нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно. Ашигтай зүйлд хүрэх хүсэл, багахан хүч зарж амжилтад хүрэх гэвэл бүтэмжтэй байна. Та алдаагаа мэдрэх боловч засахад хүнд байна. Та өөртөө ямар ч хамаагүй зүйлд бүү хутгалд.

Арслан

Долоо хоногийн эхээр дээд байгууллагуудтайгаа харьцахад таатай байна. Та шинэ ажил төрөл эрхэлж, чухал зорилтуудыг шийдэхэд хүрнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Шинэ ажил, албан тушаалд очихын өмнө өөрийн хүч боломжийг бодитоор, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе. Таны амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Далд  ухамсар судлах ажлаа бүү гүнзгийрүүл. Гэвч дотоод хүлээс, айдсаасаа салах хэрэгтэй. Үүнд хүрэх хамгийн найдвартай арга нь тодорхой үр дүн авч ирдэг практик үйл ажиллагаа юм. Таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ. Гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх талаар гэр орныхонтойгоо зөвлөлдөхийг зөвлөж байна. Энэ нь хожим хойно тус болно. Чийгтэй байдлаас болж өвдөж болзошгүй. Хуурай цэвэр агаартай газар амрах хэрэгтэй. Ихэнхи арслангынханд романтик мэдрэмж төрнө. Нууцлаг, романтик болзоонд явна. 

Охин

Албархаг байдлаа зас. Дуртай хүндээ цаг гарга. Хүсч буй зүйлээ бодит байдал мэтээр бүү хүлээн ав. Санаагаа төвлөрүүл. Нийтэд нь дүгнэж болохгүй. Худал зөвлөгөө, мэдээ мэдээлэл авснаар та гарах гарцгүй болж болзошгүй. Бүх зүйлд анхааралтай бай.  Бичиг баримт ажил хэргээ цэгцэл. Эсрэг талын довтолгоонд бэлэн бай. Өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай. Гэр бүлийн дотно сайхан харилцааг хардалт эвдэнэ. Идэвхтэй үйл ажиллагаагаа бага зэрэг сулруул. Гэр бүл орон байр, эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Эртнээс төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлж эхэл. Гарах саад бэрхшээл таны хувьд юу ч биш, аливаа харилцаанд таагүй нөлөөтэй байна. Заль мэхнээс болгоомжилж, бодлоготой байхгүй бол хайртаасаа салах болон золгүй явдалд хүрч болзошгүй. Албан үүргийнхээ харилцаанд уурлаж бухимдаж болохгүй. Заримдаа алиа хошин байхад илүүдэхгүй. Харилцаа холбоогоо бэхжүүл. Дотны хайртай хүн, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа сайн байна. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа эргэн хар. Та нарт харилцан ойлголцол дутагдаж байж магадгүй.

Жинлүүр

Та нарын өмнө шинэ өргөн боломжууд нээгдэж байна. Эрсдэлтэй алхам хий. Хамгийн гайхамшигт төлөвлөгөөнүүдээ зохиож түүнийг хэрэгжүүлэх ажилдаа ор. Амьдрал гэдэг бол зорилготой алхам юм. Эс бөгөөс сэтгэл санааны болон эд мөнгөний алдагдалд орж болзошгүй байна. Амласан зүйлээ биелүүлэхийг хичээ. Сарын энэ долоо хоногт хуучны түнш, эртний анд, ивээн тэтгэгчтэйгээ учраа ололцох боломж гарна. Та ирээдүйгээ бататгахын тулд зарим мөнгөө банканд эсвэл бизнест оруулах тухай сайтар бодох хэрэгтэй. Даруу байдлын үлгэр жишээ бол. Энэ нь таныг алдаа, эндэгдэлээс аварна. Аливаа өдөөн хатгалгад бүү авт. Сэтгэлийн хөдөлгөөн хэрээс хэтэрч болзошгүй. Та тайван байдалд байж байж л аливаа чухал асуудлын шийдвэр гаргах болно шүү дээ. Та байгальд гарснаар хүнд үед хуримтлагдсан хэт ачааллыг багасгаж, ухаан бодлыг тань сүлж өгч болох юм. Ашигтай харилцаа холбоо тогтоож боломж бололцоогоо өргөтгөж чадна. Нэг газраа бүү удаан суу. Богино ч гэсэн аялалд явах бүхий л боломжийг ашигла. 

Хилэнц

Гол зүйлдээ анхааран ялих шалихгүй зүйлд цаг бүү үр. Мэргэжлийн хүрээнд гарсан алдаа, асуудал таны цагийг авна. Гадагш явах, аялах, зочид хүлээж авах, айлчлал хийх зэрэгт сайн. Аз туршилт, мөрийтэй тоглоомноос зайлсхий. Олон үг ярилгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглан, дүгнэлт хий. Урт хугацааны төлөвлөгөөгөө засаж залруулах, өөртөө нэмэлт үүрэг хүлээж авч болохыг үгүйсгэхгүй. Өөртөө шүүмжлэлтэй, дотныхондоо шударга хандаарай. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд болгоомжтой бай, хожим нь амаа барих аз туршсан алхам хийх хэрэггүй. Найз нөхөд болон дотны хүмүүсийн туршлага танд юугаар ч сольшгүй тус нэмэр болно. Эд хөрөнгөтэй холбоотой маш таагүй явдал, гал юмуу хулгай орж болзошгүй. 

Нум

Бусдад өртэй эсэхээ, биелүүлээгүй амлалт байгаа эсэхээ сана. Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүнд талархлаа илэрхийлэхээ бүү март. Шийдэгдээгүй асуудал, эртний гомдол, хардалт сэрдэлтээр дүүрэн байна. Таныг гомдоосон хүнд бүү тунирх. Сэтгэл санааны тоггворгүй байдлаа та ажлын ачааллаараа дарж чадна. Болгоомжтой байж, хуурмаг саналд бүү авт. Сэтгэл татам уулзалт, гэнэтийн эргэлт хийсэн уулзалтуудын нь ихэнх таны хувийн амьдралд ноцтой асуудал үүсгэнэ. Таны харилцаа тогтворгүй байвал өөрийнхөө тухай сэтгэлд хоногшсон, сайхан дурсамжийг бодохыг хичээ. Мөнгөний нөөц хуримтлуулах нь чухал байгааг ойр дотныхныгоо ятгаж итгүүл. Амьдралынхаа хамгийн сайхан бүгдийг хайртай хүндээ харамгүй зориулна. Өөрийгөө илэрхийлэхдээ тийм ч сайн биш. Хайртай хүндээ илүү эелдэг хандахыг хичээ. 

Матар

Нөхөрсөг холбоонууд сэргэж, гэнэт мөнгөтэй болно. Найз нөхөд тусалснаар орлого орж ирэх магадлалтай. Хэрэв та хүчтэй талуудаа, гаргахыг хүсч байга бол өөрийгөө харуулах цаг. Ахуйн ажил төрөлд хэрхэн ханддагаа эргэн харж, түүнийгээ мөрдлөгө болго. Одоо гол нь сэтгэл хөдлөлдөө хөл алдахгүй байж, сайн мууг ялгаж чадах хэрэгтэй. Үлдсэн бүхнийг таны өмнөөс хувь тохиол гүйцэтгэнэ. Ажлаа нарийн чанд төлөвлөж, түүнийхээ  ажил  баримтлах  юм  бол удирдлага буюу ахмад насны хүмүүсийн дэмжлэгийг хүлээж зорилгодоо хүрэхэд нилээн ойртно. Олон хүн удирдах ажилтан болж, нэр хүнд нь өснө. Эдийн засаг, арилжаа наймаанд амжилттай байна. Шударга, нээлттэйгээр гагцхүү өөрийнхөө эрх ашгийг бодон, ямар ч хүнд нөхцөл байдлаас гарах арга зам хайх хэрэгтэй.  Ажил ихтэй байх учир гэр орны ажил хийж, хүүхдүүдээ хүмүүжүүлэх зав гарахгүй нь. Эхий нь эцээж, тугалыг нь тураахгүй байж, ажил хэрэг, хувийн харьцаагаа зохицуулж сурах хэрэгтэй Сэтгэлийн гярхай байдал, нарийн уран сэтгэмж таныг хүмүүстэй ойлголцоход тус болно. Ойр дотны хүмүүстэйгээ үзэл бодлоо хуваалц. Та дотоод амьдралаа өөрчлөхийн тул ямар нэг ер бусын нөхцөл байдлыг ашиглаж чадах аваас хувь заяагаа өөрчилж чадна.

Хумх

Таны амьдралын шинэ үе шат эхлэж магадгүй. Тааламжтай, ашигтай хүнтэй танилцаж магадгүй. Та өөрийн хүчээ ажил бизнес сурлагадаа чиглүүлнэ. Олон гэнэтийн үйл явдал болох боловч, таатай нь тийм ч олон бус байна. Таагүй зүйлтэй тулгармагцаа бүү гонсой. Үйл хөдлөлөө тууштай байлга, эс тэгвээс та олон зөрчил маргааны буруутан болно. Курс эмчилгээ хийлгэх, хоолой амьсгалын замын өвчнөө эмчлүүлэхэд сайн өдөр гэдгийг зөвлөе. Хайртдаа эртнээс хэлэхийг хүсч байсан үгсээ хэлж болно. Татгалзана хэмээн бүү ай. Энэ өдрүүдэд хамгийн нандин хүслүүд тань хүртэл биелэнэ. Таны тайван амгалан байдал ирж гэрийн амар тайван нийтэч байдлын үндэс болно. Дотны хүмүүстээ халуун дулаан үг хэлэхээ бүү март. Тэдэнд таны дэмжлэг хэрэгтэй байна.

Загас

Найз нөхөд ивээн тэтгэгчтэй таагүй байсан харьцаа сайжирч, ажил хэрэг хурдтай урагшилна. Хэрвээ санхүүгийн хүндрэл гарвал бүү санаа зов. Энэ долоо хоногт шийдэгдэнэ. Мөн та хэн дуртайгаа ятгаж чадна. Ололт амжилтаа дүгнэх, ирээдүйгээ төлөвлөхөд сайн бөгөөд олонх хүмүүсийн хувьд таагүй цаг үед бэлтгэ. Биеийн тамирын танхимд тогтмол очиж ядаж л дасгал хийж сур. Хамгийн амар амгалан байх хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Танд тэр тухай сайтар тунгаан бодох цаг ирнэ. Урьд тасарсан харьцаагаа сэргээх хандлагатай. Хэрвээ танд энэ үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт бүү эргэлз, удахгүй та зөв шийдвэр олох болно. Нууцлагдмал бие даасан байдалтай бай. Тэгвэл тэр өөрөө таныг сонирхох болно. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.