Д.Дагвадорж АН-ын ҮБХ-ны гишүүнд нэрээ дэвшүүлжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 07:57 цагт
Мэдээний зураг,

АН-ын ҮБХ-ны гишүүнд УИХ-ын 76 тойргоос тус бур 5 нэр дэвшигч сонгогдох бөгөөд нийтдээ 380 гишүүнтэй байх юм. ҮБХ-ны гишүүнд нийт 511 хүн нэрээ дэвшүүлсэн бөгөөд АН-ын 152 мянган гишүүн ирэх сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд саналаа өгөх юм.

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны /ҮБХ/ гишүүнд Их аварга Асашёорү Д.Дагвадорж нэрээ дэвшүүлжээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.