Малчны хотонд хагалгаа хийж, эх, нярайн амийг аварчээ

Twitter Print
2017 оны 03-р сар 20-нд 07:43 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварсан байна.

Тодруулбал, Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч улмаар эх, ургийн амь нас эрсдэх өндөр магадлалтай болсон байсан аж. Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лаборант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очиж, 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ.

Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.