2017 оны 03-р сар 19-нд 10:21 цагт

Инээмсэглэл хамтлаг - Алтан хавчаар

Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна

Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдэлж
Амраг чамайгаа налан суух юмсан

Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ

Хөвөн зөөлөн чиний ааштай
Хөөрхөн царай чинь төгс хосолжээ
Үнэн сайхан чинь хорвоог уяраасан
Үеийн залуусыг өөртөө татжээ

Уярам дөлгөөн нүдний чинь харц
Ухаараач гэх шиг намайг ширтэнэ
Хэрвээ чи надруу харах юм бол
Миний сэтгэл баясна

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.