Кайл Снайдер "Спортын Оскар"-т нэр дэвшжээ

2017 оны 03-р сар 18-нд 13:13 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын сонирхогчдын спортын холбоо (AAU)-ноос жил бүрийн дөрөвдүгээр сард Жеймс Салливаны нэрэмжит үндэсний шилдэг тамирчинг шалгаруулдаг билээ.

АНУ-ын “Спортын Оскар” гэгддэг тус шагналын энэ жилийнхэд Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жингийн аварга Кайл Снайдер сүүлийн шатанд нэр дэвшcэн байна.

1930 оноос эхтэй тус шагналыг АНУ-ын бөхчүүдээс Жон Смит 1990, Брюс Баумгартнер 1995, Рулон Гарднер 2000 онд энэхүү шагналыг өөрийн болгож байв.

“Спортын Оскар”-т анх удаа эмэгтэй бөх нэр дэвшсэн нь Риогийн олимпийн аварга Хелен Марулис байсан юм. Гэсэн ч тэрбээр хагас шигшээ шатанд хасагдсан юм. Снайдертай хамт Кайла Харрисон (жүдо), Лори Эрнандес, Эли Рэйсман (хоёул гимнастик), Эшли Жонсон (усны поло), Лорен Карлини (волейбол), Жинни Трешер (тавагт буудлага) нарын долоон тамирчин эцсийн шатанд тунан үлджээ.

87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.