Парис дахь ОУВС-гийн байранд дэлбэрэлт болжээ

2017 оны 03-р сар 18-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Францын нийслэл Парис дахь Олон улсын валютын сангийн байранд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “Ройтерс” мэдээлжээ. BFM телевизийн мэдээлснээр, үл таних этгээд ОУВС-гийн байр руу дугтуйтай тэсрэх бөмбөг явуулсан байна. Цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс дэлбэрэлт болсон байрнаас бүх ажилчныг гаргаж, ойр орчимд нь хөл хорио тогтоожээ. Гэмтсэн хүн тус сангийн туслах ажилтан бөгөөд гар, нүүрэндээ бэртэл авсан байна.  

Энэ хэргээс нэг өдрийн өмнө Германы Санхүү, эдийн засгийн сайд Вольфганг Шоблд мөн тэсрэх бөмбөгтэй дугтуй явуулсан билээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгожээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд цагдаа нарыг шуурхай ажиллаж, уг хэргийн ард хэн байгааг олж тогтооохыг шаарджээ. Мөн дээрхтэй төстэй хэрэг цаашид гарч болзошгүй байгаа талаар иргэддээ сэрэмжлүүлсэн байна.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.