Гоо сайхны бүтээгдэхүүнийг сайтар шалгаж авахыг анхааруулжээ

Twitter Print
2017 оны 03-р сар 18-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаалж буй бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд, гоо сайхны бараа үйлдвэрлэгч 4 иргэн, 6 аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар гоо сайхан, ахуйн бараа бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээгүй, дотоодын лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, чанар, аюулгүй байдал тодорхойгүй, анхдагч, хоёрдогч шатны савлалт нь шошгонд агуулагдах мэдээлэл дутуу, үйлдвэрлэсэн болон хадгалах хугацааны тэмдэглэгээгүй, хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалсан мөн худалдаа үйлчилгээний төв нь эрүүл ахуйн нөхцөл,  шаардлага хангахгүй, ажиллагсад нь мэргэжлийн үнэмлэхгүй, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрлээ. 

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүллээ. 

Цаашид иргэд арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн, болон хүчинтэй хугацаа,  хадгалах нөхцөл зэргийг сайтар шалгаж авахыг анхааруулж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.