Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн болон бусад бүх сонгуульд нэр дэвших боломжтой гэв

Twitter Print
2017 оны 03-р сар 18-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэрээ дэвшүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян түүнийг нэрээ дэвшүүлэх бүрэн боломжтой хэмээн хэлжээ.

Энэ талаар тэрээр “Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад бүх сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой. 2016 оны сонгуулиар ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэх хууль бус тодорхойлолтыг цагдаагийн байгууллагаас өгсөн. Хууль бус тодорхойлолт гэдгийг Улсын Дээд шүүхээс тогтоосон. АТГ, цагдаагийн байгууллага нэг намын даргыг сонгуульд оролцуулахгүй нь тулд хуйвалдаж байна” гэв.

МАХН хуульд заасан шалгуурыг хангасан хүнийг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгийг хэллээ.

Түүнчлэн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл тархсан тухайд “С.Ганбаатар манай намын гишүүн биш. Намд элсэх өргөдлөө өгөөгүй. Намын гишүүн бус хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай ойлголт байхгүй” гэлээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.106.135) 2017-03-19 21:01
      • 0
      • 0

      Энхбаяр одоо авиллагын загалмайлсан эцэг одоо болимоор юм.Энхбаяр ерөнхийлөгч ерөнхий сайд яамны сайд намын дарга гээд Монголын бүх өндөр албан тушаалд байхдаа юу ч хийгээгүй байж одоо юугаа хийдгийн болимоор юм.Шоронд орох гээд л албан тушаалд үлдэж шоронгоос мултрах санаатай.Болиочээ ард түмэн чамайг мэднэ шүү

      Хариулах

    • Zochin

      (1.75.253.128) 2017-03-19 16:13
      • 0
      • 0

      Avilgaliin zagalmailsan etseg odoo bolno.Idsen uusan ed hurngutri hun odoo uldsen nasaa taiwan amidrahiig l bod.

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.187) 2017-03-18 19:52
      • 0
      • 0

      Дэмжиж байна

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.219) 2017-03-18 19:28
      • 0
      • 0

      Энхбаяр нэрээ дэвшүүлэх нь зүйтэйард түмэн тантай хамт шүү

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.187) 2017-03-18 14:09
      • 0
      • 0

      Амжилт, сайн сайхныг хүсье

      Хариулах