Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрийг өөрчилжээ

2017 оны 03-р сар 18-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын цагдаагийн газрын нэрийг Нийслэлийн цагдаагийн газар болгон өөрчиллөө. Мөн ЦЕГ-ын дэргэдэх Лицензийн төвийн нэрийг Иргэдэд үйлчлэх төв болгон өөрчилжээ. Иргэдэд үйлчлэх төв нь олон улсын болон дотоодын жолоодох эрхийн үнэмлэх олгох, жолоодох эрхийн үнэмлэх сэргээх гэх мэт цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан чиг үүргийн дагуу ажиллана.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргийн эсрэг хэлтэстэй нэгтгэн зохион байгуулжээ. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс буюу Зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг Замын цагдаагийн албаны харъяаны хэлтэс болгон өөрчилсөн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.