Сурагчид иргэний андгай өргөв

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 14:14 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан “Дөл” тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үеэр сурагчид Иргэний андгай өргөх арга хэмжээ боллоо.

Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зарласан “Эрүүл ирээдүй-Эх орны цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн 72 дугаар сургуулийн 12в ангийн сурагч О.Балжинням, 2 дугаар байр эзэлсэн 50 дугаар сургуулийн 12д ангийн сурагч Г.Балсандорж, 3 дугаар байр эзэлсэн 57 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Р.Биндэрьяа нарт  шагналыг нь гардуулж өглөө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.