Улсын гарьд Б.Гончигдамба бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

2017 оны 03-р сар 17-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Шинэ он гарсаар таван барилдаан зохион байгуулснаас гуравт нь амжилттай барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааны 372 оноогоор тэргүүн байр эзэлж байна.

Харин Монгол Улсын арслан Н.Батсуурь  сая болж өнгөрсөн хурц арслан Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаараа чансааны 328 оноотой дэд байрт шалгарлаа.

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс чансааны 312, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба чансааны 304, Улсын начин Э.Даш чансааны 280 оноотой 3, 4, 5-р байрт тус тус жагсжээ. Энэ удаагийн чансааны дүнг бөхчүүд, бөх сонирхогчдод сонирхолтой байлгах үүднээс бөх бүрийн хувьд өмнөх рейтингийн жагсаалттай харьцуулан хичнээн байраар өгсөж уруудсаныг харуулжээ.

Тухайлбал, Батсуурь арслан 13 байраар урагшилсан бол П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, Э.Даш нар нэг байраар тус тус ухарсан байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.