Гавьяат тамирчдын баг илт давуу ялалт байгууллаа

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Монгол улсын гавьяат тамирчин Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан анх удаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын олимп, дэлхийн медальтнуудын баг Олон улсын хэмжээний мастеруудын багтай өрсөлджээ.

Тэмцээний дүнг танилцуулъя.

 

60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин ОУХМ Ж.Амарболдыг,

-66 кг: Дэлхийн аварга Г.Болдбаатар ОУХМ Д. Төмөрхүлэгийг,

-81 кг: ОУХМ О.Ууганбаатар Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цагаанбаатарыг,

+100 кг: Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр ОУХМ Ө.Дүүрэнбаярыг,

-48 кг: Дэлхийн аварга М.Уранцэцэг Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэгийг,

-57 кг: Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа ОУХМ Л.Энхрийлэнг,

-63 кг: ОУХМ Б.Ганхайч МУГТ Ц.Мөнхзаяаг тус тус ялж Монголын олимп, дэлхийн медальтнуудын баг 5:2 харьцаатай илт давуугаар ялж 40 сая төгрөг, ОУХМ цолтнуудын баг 10 сая төгрөгийн эзэн боллоо.

Тэмцээний үеэр жүдо бөхийн дэвжээнээ 26 жил барилдсан, Бээжингийн олимпийн 5-р байр, 2007 оны ДАШТ-ий 7-р байрын шагналт, Азийн наадмын хошой мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Монгол улсын 15 удаагийн аварга, Гавьяат тамирчин Д.Цэрэнханд зодог тайллаа.

Мөн тэмцээний үеэр Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа нарын жүдогийн өмсгөлийг дуудлага худалдаанд оруулсан байна. Тэрээр Н.Түвшинбаярын өмсгөл 8 сая, Д.Сумъяагийн өмсгөл 3.6 сая төгрөгөөр үнэлэгдэж тус тус зарагдсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.