Двэйн Вэйд улирлаа дуусгалаа

2017 оны 03-р сар 17-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

13 жил Майами Хийт багт хүчин зүтгэсэн Двэйн Вэйд 2016-2017 оны NBA-ийн улирал эхлэхээс өмнө өөрийн төрөлх хот болох Чикагод очиж алдарт Буллсын эгнээнд нэгдэх шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг гаргасан мөчөөс эхлэн түүний фэнүүд Чикаго Буллсыг дорнод бүсийн хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байсан. Гэвч бүх зүйл төсөөлснөөр болсонгүй. 

Багийн удирдлага болон тоглогчдын үл ойлголцол, бухимдлаас үүдсэн огцом уналтад орсон Буллс энэ улиралд төдийлөн сайн тоглолтыг үзүүлж чадсангүй. Тэрээр улирал дуусахад 14 тоглолт үлдсэн бөгөөд 32-26 гэсэн амжилттай дорнод бүсийн 10-р байранд бичигдэж байна. Мөн сүүлийн 7 тоглолтын 6-д нь хожигдоод байгаа билээ. Түүнчлэн өнөөдөр багийн ахмад тоглогч болох Двэйн Вэйд баруун тохойн бэртлийн улмаас улирал дуустал эргэн ирэх боломжгүй болсныг мэдэгдлээ. Буллсын хувьд ийнхүү 2017 оны Плэй-оффд орж чадах эсэх нь эргэлзээтэй байна. 

Онцлоход Двэйн Вэйд өнөөдөр Чикаго Буллстай хамт тоглосон хамгийн сүүлчийн тоглолтоо хийсэн байж магадгүй юм. Тэрээр энэ улиралд 18.6 оноо, 4.5 самбар дундажласан бөгөөд 43.4 хувьтай довтолсон нь карьерынх нь хамгийн муу үзүүлэлт болсон юм.

Эх сурвалж: www.nba.com

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.