Нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас 7 компанийг хасчээ

2017 оны 03-р сар 17-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанийн жагсаалтаас долоон компанийг хасчээ.

Тодруулбал, Симбол, "Баянтолгой", "Гантөмөрт", "Завхан тээх", "Монгол эсгий эсгий гутал", "Оргил Говь-алтай", "Улиастай тэгш" зэрэг компанийг хассан байна.

Компанийн тухай хуулийн 83.1 дүгээр заалт, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн компанийн дүрмийн 8.10.11-р заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 24.8 дугаар заалтыг тус тус үндэслэн хасалт хийжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.