Хакухо башёг өнжихөөр боллоо

2017 оны 03-р сар 16-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сумогийн Харү башё эхлээд 4 хоног өнгөрчээ. Тус башёд Ёкозуна Хакухо хөлдөө бэртэлтэй байсан ч барилдах шийдвэрийг гаргасан. Эхний дөрвөн өдрийн байдлаар 2-2 гэсэн амжилтыг үзүүлсэн Хакухо тэмцээнийг орхихоор болжээ.

Тэмцээний турш хөл нь зовиуртай байсан Хакухо хэлэхдээ “Зүүн хөлийн арьс хууларч байгаагаас шалтгаалан өөрийнхөө үндсэн тачиайг гаргаж чадахгүй байна” гэжээ.

Хакухогийн тэмцээнийг орхих шийдвэр нь Кисеносатог 2 дахь удаа эзэн хааны цомыг авахад улам ойртууллаа. 

Эх сурвалж: Nihon Sumo Kyokai

Орчуулсан М.Билгүүн, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.